Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэргэжилтэн шалгаруулж авна
Мэргэжилтэн шалгаруулж авна
2014-02-18

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараахь ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

 

Ажлын байр: Интернетийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Интернет, интернетэд суурилсан үйлчилгээний  зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
  • Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
  • Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах

 Тавигдах шаардлага: 

  • Мэдээллийн технологи, сүлжээний инженер, Цахилгаан холбооны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • МХТ-ийн чиглэлээр ажиллаж байсан интернет, интернетэд суурилсан үйлчилгээний талаар мэдлэг, туршлагатай  байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах 

Бүрдүүлэх материал: 

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/ 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй. 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 02 дугаар сарын 25 өдөр 

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Утас:                                     304 257, 304258

Факс:                                    327 720

Цахим хаяг:                           www.crc.gov.mn