Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ
БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИ
2024-10-18
  • Эрхэм зорилго

    Бид Харилцаа холбооны чанартай, дэвшилтэт  бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчийг хүртээмжтэй хангах, оролцогч талууд харилцан үр ашигтай хамтран ажиллах зохицуулалтын тогтолцоог төгөлдөршүүлнэ.

  • Алсын хараа

    Дижитал шилжилтийг дэмжих баримтад суурилсан, уян хатан, хамтын зохицуулалттай 5 дахь үеийн зохицуулах байгууллага болно.

  • Суурь зарчим, үнэт зүйлс

    Үндэсний эрх ашиг, хуулиа дээдлэн бие даасан, ил тод, хараат бус зарчмыг баримтлан дараах үнэт зүйлийг төлөвшүүлнэ: 

    ЁС ЗҮЙТЭЙ, ШУДАРГА, ЗАРЧИМЧ

    Зохицуулах хорооны ажилтны ёс зүйн дүрмийг мөрдөж, хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ эзэн байна.

     

    МЭРГЭШСЭН, ӨНДӨР ЧАДАВХТАЙ

    Зохицуулагчийн эзэмшвэл зохих болон стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшиж, өөрийгөө болон бусдыг хөгжүүлнэ.

     

    ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАГЧ

    Ажиллагсдын суралцах үйл явцыг байнга дэмжиж, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, суралцагч байгууллага байна.  

     

    ХАРИУЦЛАГАТАЙ

    Байгууллага нь хамт олон болон тэдний гэр бүл, нийгмийн өмнө, ажилтан нь мөн өөрийн гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж хариуцлагатай байна

  • Стратегийн зорилго, зорилт