Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад харилцаа холбооны үйлчилгээний хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор харилцаа холбооны салбарт зохицуулалт хийж байна.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль, эрхзүйн баримт бичгүүдэд нийцүүлэн зохицуулна.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд дараах үйлчилгээ эрхлэгчдийг хамааруулж ойлгоно.
Үүнд:
· Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлөөр телефон ярианы үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч
· Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлөөр интернэтийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч