Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Хэрэглэгч / Санал, гомдол
Санал, гомдол
2024-01-29

 Харилцаа холбооны зохицуулах хороо нь  Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг.

Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг дараах хэлбэрээр хүлээн авдаг.

Ø  Албан бичиг, өргөдөл

Ø  Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв / 11-11 төв /

Ø  Утас / 1800-1858, 304258 /

Ø  Цахим шуудан / info@crc.gov.mn /

Ø  Биечлэн

Ø  Цахим хуудсаар / https://customer.crc.gov.mn/– Гомдол, санал /

Харилцаа холбооны зохицуулах хороо нь эрхлэх асуудлын хүрээнд санал, гомдлыг хүлээн авч “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

Байгууллагын ажилтан, албан хаагч нартай холбоотой ёс зүй, зан харилцаа, үйлчилгээний чанар, байгууллагын соёлтой холбогдох асуудлаар та Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Тэмүүлээд хандана уу.  Имэйл хаяг: temuulee@crc.gov.mn; Утас: +976-11-304258

Өргөдөл, гомдол гаргах процесс:

Өргөдөл, гомдол хүлээн авч барагдуулдаг арга хэлбэрүүд:

Хэрэглэгч та үүрэн холбооны болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  ажил, үйлчилгээтэй холбоотой гомдлыг тухайн үйлчилгээ эрхлэгч байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь дараах арга хэлбэрүүдээр өргөдөл, гомдлыг судалж шийдвэрлэдэг. Үүнд:

  • Иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч тайлбар, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх,
  • Үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч тухайн үйлчилгээ эрхлэгчид гомдлыг шалгаж, шийдвэрлэн хэрэглэгчид болон тус хороонд эргэн мэдэгдэх талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх,
  • Уулзалт, ярилцлага зохион байгуулж маргаанд оролцогч талуудын тайлбарыг сонсох,
  • Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд газар дээр нь очиж танилцах, хэмжилт, шалгалт хийх,
  • Эрх үүрэгт хамаарахгүй асуудлаар ирүүлсэн гомдлыг хуулийн хугацаанд холбогдох байгууллагад нь шилжүүлэх,
  • Саналыг хүлээн авч судлан цаашдын ажилдаа тусгаж хэрэгжүүлэх, зохицуулалт, дүрэм журам, нөхцөл шаардлагадаа шинэчлэлт, өөрчлөлт оруулах,

Шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг цахим хуудсаар тогтмол хүргэдэг.