Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараахь ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Интернетийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт:
- Интернет, интернетэд суурилсан үйлчилгээний зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
- Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
- Интернет, интернетэд суурилсан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологи, сүлжээний инженер, Цахилгаан холбооны инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
- МХТ-ийн чиглэлээр ажиллаж байсан интернет, интернетэд суурилсан үйлчилгээний талаар мэдлэг, туршлагатай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 02 дугаар сарын 25 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Утас: 304 257, 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn