Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өргөн нэвтрүүлгийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартуудад...
Өргөн нэвтрүүлгийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартуудад үзлэг хийгдэж байна. та саналаа өгнө үү.
2021-03-25

Тус хороо өргөн нэвтрүүлгийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартуудад үзлэг хийх ажлыг эхлүүлээд байна. Радио, Телевиз, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж буй үндэсний стандартууд нь өнөөгийн технологийн дэвшилтэй уялдаж буй эсэх, цаашид зайлшгүй шинээр стандарт, гарын авлага, зөвлөмж, аргачлал, норматив баримт бичиг гаргах чиглэлийг тогтоох, тухайн стандартыг үргэлжлүүлэн мөрдөх, өөрчлөлт, шинэчлэлт оруулах эсхүл хүчингүй болгох эсэхийг тодорхойлох зэрэг ажлуудыг уг ажлын хүрээнд хийх юм.

Иймд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанд хамаарах дараах стандартуудтай танилцаж, практик дээр дагаж мөрдөн ажиллахад тулгамдаж буй асуудал, шинжлэх ухаан-техник, технологийн сүүлийн үеийн ололтод тохирч буй эсэх, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буй бол үндэслэл болон бусад холбогдох саналаа 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор info@crc.gov.mn, erdenetsetseg@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү. 

Үзлэг хийгдэж буй стандартуудтай Стандарт, хэмжил зүйн газрын  www.estandart.gov.mn цахим хуудаст нэвтрэн онлайнаар танилцах боломжтой.

Стандартын тэмдэглэгээ

Стандартын нэр

Стандартыг онлайнаар харах линк

1

MNS 5592-1:2012

Телевизийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/5454

2

MNS 5592-2:2016

Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/5456

3

MNS 6304:2012

Телевизийн тоон архивын стандарт

https://estandard.gov.mn/standard/v/229

4

MNS 6404:2013

Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/966

5

MNS 6405:2013

Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/969

6

MNS 6402:2013

Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн дамжуулах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/957

7

MNS 6403:2013

Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/962

8

MNS 4907:2005

Кабелийн телевизийн сүлжээний техникийн үндсэн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/4127

9

MNS 6473:2014

IPTV хэрэглэгчийн төхөөрөмж. Техникийн үзүүлэлт ба тохирлын сорил

https://estandard.gov.mn/standard/v/3840

10

MNS 5591-1:2012

“Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага”

https://estandard.gov.mn/standard/v/5449

11

MNS 5591-2:2016

Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/5450

12

MNS 6607:2016

Өргөн нэвтрүүлгийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/4327

13

MNS 6401:2013

Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага

https://estandard.gov.mn/standard/v/948