Тус хороо өргөн нэвтрүүлгийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартуудад үзлэг хийх ажлыг эхлүүлээд байна. Радио, Телевиз, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж буй үндэсний стандартууд нь өнөөгийн технологийн дэвшилтэй уялдаж буй эсэх, цаашид зайлшгүй шинээр стандарт, гарын авлага, зөвлөмж, аргачлал, норматив баримт бичиг гаргах чиглэлийг тогтоох, тухайн стандартыг үргэлжлүүлэн мөрдөх, өөрчлөлт, шинэчлэлт оруулах эсхүл хүчингүй болгох эсэхийг тодорхойлох зэрэг ажлуудыг уг ажлын хүрээнд хийх юм.
Иймд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанд хамаарах дараах стандартуудтай танилцаж, практик дээр дагаж мөрдөн ажиллахад тулгамдаж буй асуудал, шинжлэх ухаан-техник, технологийн сүүлийн үеийн ололтод тохирч буй эсэх, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж буй бол үндэслэл болон бусад холбогдох саналаа 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор info@crc.gov.mn, erdenetsetseg@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Үзлэг хийгдэж буй стандартуудтай Стандарт, хэмжил зүйн газрын www.estandart.gov.mn цахим хуудаст нэвтрэн онлайнаар танилцах боломжтой.
№ |
Стандартын тэмдэглэгээ |
Стандартын нэр |
Стандартыг онлайнаар харах линк |
1 |
MNS 5592-1:2012 |
Телевизийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага |
|
2 |
MNS 5592-2:2016 |
Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага |
|
3 |
MNS 6304:2012 |
Телевизийн тоон архивын стандарт |
|
4 |
MNS 6404:2013 |
Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага |
|
5 |
MNS 6405:2013 |
Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага |
|
6 |
MNS 6402:2013 |
Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн дамжуулах төхөөрөмжид тавих техникийн шаардлага |
|
7 |
MNS 6403:2013 |
Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага |
|
8 |
MNS 4907:2005 |
Кабелийн телевизийн сүлжээний техникийн үндсэн шаардлага |
|
9 |
MNS 6473:2014 |
IPTV хэрэглэгчийн төхөөрөмж. Техникийн үзүүлэлт ба тохирлын сорил |
|
10 |
MNS 5591-1:2012 |
“Радиогийн студи. 1-р хэсэг: Үндсэн шаардлага” |
|
11 |
MNS 5591-2:2016 |
Радиогийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага |
|
12 |
MNS 6607:2016 |
Өргөн нэвтрүүлгийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага |
|
13 |
MNS 6401:2013 |
Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага |