Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж
Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх Зөвлөмж-1
№ |
Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан |
Зөвлөмж- Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд |
1 |
Телевиз, сувгууд нь стандарт шаардлага хангасан түвшинтэй дохио нэвтрүүлдэггүй. |
Манай улсад одоо мөрдөгдөж байгаа MNS 5592-2:2016 Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандартад тоон дууны дохионы гаралтын түвшинг -18дБ байна гэж заасан байдаг. Иймд гаралтын дууны стандарт түвшин нь -18dBFS, дууны түвшингийн зөвшөөрөгдөх агшин зуурын дээд хязгаар нь -9dBFS-с хэтрэхгүй дохиог дамжуулах, доод хязгаар нь -27dBFS түвшин байна. |
2 |
Телевиз, сувгууд нь эцсийн дамжуулж байгаа HD/SDI дохионы дууны түвшинг хянадаггүй, дууны хяналт хийх мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, энэ талаарх ойлголт муу |
Програмын гаралтандаа дууны түвшинг тохируулах, хянах дууны сонсогдолтын-Loudness төхөөрөмжийг /стандартын шаардлага хангасан/ суурилуулж байнгын хяналт, тохиргоог автоматаар хийх эсхүл мэргэжлийн дууны инженер, найруулагч ажиллуулж байнгын хяналт, тохиргоог хийлгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, техник ашиглалтын дүрэмтэй болж мөрдөж ажиллах |
3 |
Телевиз, сувгууд нь гаралтын дууны түвшинг хэмжих зориулалтын хэмжүүрийн төхөөрөмжгүй, тогтмол хэмжилт хяналт хийдэггүй. |
Стандартын шаардлага хангасан хэмжүүрийн багажтай болж, хэмжилт, хяналтыг тогтмол хийж дуу, дүрсийн гаралтын чанартаа хяналт тавьж үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах |
4 |
Стандарт шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж ашигладаггүй, холболтыг технологийн бус аргаар хийдэг. |
|
5 |
Дуу бичлэгийн өрөө, телевизийн бичлэгийн студи зэрэг өрөөнүүд стандтарт шаардлага хангаагүй. |
Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, бичих болон дуу оруулалтын өрөөг MУ-ын стандарт MNS 5592:1-2012 Телевизийн студи-Үндсэн шаардлага” стандартад заасны дагуу дуу шингээх материалаар доторлож шаардлагад нийцүүлэх |
6 |
Телевиз, сувгууд нь гаднаас дууны янз бүрийн түвшинтэй контент авч түүндээ ямар ч хяналт тавихгүйгээр дамжуулдаг. |
Дамжуулах гэж буй контентынхоо дууны түвшинд хяналт тавьж шаардлага хангасан үзүүлэлттэй бичлэгийг нэвтрүүлж байх |
7 |
Телевиз, сувгууд дуу, дүрсийн тест дохиог бичлэг хэлбэрээр нэвтрүүлдэг. Телевизэд байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд байдаггүй. |
Телевиз, сувгууд нь Монгол Улсын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” стандартад заасны дагуу телевизэд байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүдтэй болох Эфир эхлэхдээ мастер гаралтаасаа өгч буй дууны 1000Гц-ийн түвшинтэй -18дБ-ийн тогтмол тест дохионы чанар стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах |
8 |
Өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэмжээнд барьдаггүй. |
Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэвийн хэмжээнд барьж ажиллах, хяналт тавих |
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд Зөвлөмж-2
№ |
Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан |
Зөвлөмж-ОСДҮЭ-дэд |
1 |
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь телевиз, сувгуудаас ирж буй дууны дохиог хэмжих зориулалтын төхөөрөмжгүй. |
|
2 |
Head-end-ийн тоног төхөөрөмжийн буруу тохиргоо нөлөөлдөг. |
Ээлжийн инженерүүд хоорондоо утсаар ярьж дууны түвшинг дураараа нэмж, хасдаг үйлдлийг зогсоох, энэ талын буруу үйлдлийг холбогдох дүрэм журмандаа тусгах, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах |
3 |
Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр хүлээн авч дахин дамжуулалт хийдэг. |
|