Home / Articles / Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг...
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж
2020-10-07

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд   тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж

Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх Зөвлөмж-1

Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан

Зөвлөмж- Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд

1

Телевиз, сувгууд нь стандарт шаардлага хангасан түвшинтэй дохио нэвтрүүлдэггүй.

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа MNS 5592-2:2016 Тоон телевизийн студи,  тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандартад тоон  дууны дохионы гаралтын түвшинг -18дБ байна гэж заасан байдаг. Иймд гаралтын дууны стандарт түвшин нь -18dBFS, дууны түвшингийн зөвшөөрөгдөх агшин зуурын дээд хязгаар нь -9dBFS-с хэтрэхгүй дохиог дамжуулах, доод хязгаар нь -27dBFS түвшин байна.  

2

Телевиз, сувгууд нь эцсийн дамжуулж байгаа HD/SDI дохионы дууны түвшинг хянадаггүй, дууны хяналт хийх мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, энэ талаарх ойлголт муу

Програмын гаралтандаа дууны түвшинг тохируулах, хянах дууны сонсогдолтын-Loudness төхөөрөмжийг /стандартын шаардлага хангасан/ суурилуулж байнгын хяналт, тохиргоог автоматаар хийх эсхүл мэргэжлийн дууны инженер, найруулагч ажиллуулж байнгын хяналт, тохиргоог хийлгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, техник ашиглалтын дүрэмтэй болж мөрдөж ажиллах

3

Телевиз, сувгууд нь  гаралтын дууны түвшинг хэмжих зориулалтын хэмжүүрийн төхөөрөмжгүй, тогтмол хэмжилт хяналт хийдэггүй.

Стандартын шаардлага хангасан хэмжүүрийн багажтай болж, хэмжилт, хяналтыг тогтмол хийж дуу, дүрсийн гаралтын чанартаа хяналт тавьж үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллах

4

Стандарт шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж ашигладаггүй, холболтыг технологийн бус аргаар хийдэг.

  1. Ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийнхээ үзүүлэлтийг МУ-ын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” болон ОУЦХБ болон  Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос гаргасан өргөн нэвтрүүлгийн стандарт  шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж хэмжилт, шаардлага хангахгүй төхөөрөмжүүдээ шинэчлэх, сайжруулах
  2. Нэвтрүүлэг тасрах, доголдох зэргээр эфирийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс гаралтын дохионы нөөц үүсгүүртэй болох;
  3. Тоног төхөөрөмжийн холболтыг стандарт шаардлагын дагуу мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, эмх цэгцтэй байлгах , хаягжуулах
  4. Дууны холигч гэх мэт мэргэжлийн төхөөрөмжүүдийг зөв суурилуулах, холболтыг стандартын дагуу хийх

5

Дуу бичлэгийн өрөө, телевизийн бичлэгийн студи зэрэг өрөөнүүд стандтарт шаардлага хангаагүй.

Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, бичих болон дуу оруулалтын өрөөг MУ-ын стандарт MNS 5592:1-2012 Телевизийн студи-Үндсэн шаардлага” стандартад заасны дагуу дуу шингээх материалаар доторлож шаардлагад нийцүүлэх

6

Телевиз, сувгууд нь  гаднаас дууны янз бүрийн түвшинтэй контент авч түүндээ ямар ч хяналт тавихгүйгээр дамжуулдаг.

Дамжуулах гэж буй контентынхоо дууны түвшинд хяналт тавьж шаардлага хангасан үзүүлэлттэй бичлэгийг нэвтрүүлж байх

7

Телевиз, сувгууд дуу, дүрсийн тест дохиог бичлэг хэлбэрээр нэвтрүүлдэг. Телевизэд байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд байдаггүй.  

Телевиз, сувгууд нь Монгол Улсын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” стандартад заасны дагуу телевизэд байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүдтэй болох

Эфир эхлэхдээ мастер гаралтаасаа өгч буй дууны 1000Гц-ийн түвшинтэй -18дБ-ийн тогтмол тест дохионы чанар стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

8

Өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэмжээнд барьдаггүй.

Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь  өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэвийн хэмжээнд барьж ажиллах, хяналт тавих

 

Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд Зөвлөмж-2

Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан

Зөвлөмж-ОСДҮЭ-дэд

1

Олон сувгийн  дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь телевиз, сувгуудаас ирж буй дууны дохиог хэмжих зориулалтын төхөөрөмжгүй.

  1. Стандартын шаардлага хангасан, дуу, дүрсийн хэмжүүрийн төхөөрөмжтэй болж, хэмжилт, хяналтыг тогтмол хийсний үндсэн дээр телевиз, сувгуудаар шаардлагатай тохиргоог тухай бүр хийлгэх,
  2. Дууны түвшин тохируулах, хянах стандартын шаардлага хангасан Дууны сонсогдолтын хэмжээ (хүч)- Loudness хэмжих төхөөрөмжийг суурилуулж байнгын хяналт тавих  

2

Head-end-ийн тоног төхөөрөмжийн буруу тохиргоо нөлөөлдөг.

Ээлжийн инженерүүд хоорондоо утсаар ярьж дууны түвшинг дураараа нэмж, хасдаг үйлдлийг зогсоох, энэ талын буруу үйлдлийг холбогдох дүрэм журмандаа тусгах,  үйл ажиллагаандаа хэвшүүлэн  ажиллах

3

Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр хүлээн авч дахин дамжуулалт хийдэг.

  1. Монгол Улсын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” стандартад заасан үзүүлэлт бүхий дохиог хүлээн авч дамжуулах
  2. Телевиз, сувгуудаас ирж буй дуу, дүрсийн дохионы чанарыг бууруулахгүйгээр дамжуулах