Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
2020-10-06

Монгол Улсын Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсанаар  9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь   "Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх" үүрэгтэй.

Дээрх үүргийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны  даргын 2019 оны А/295 тоот тушаалаар шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлалыг боловсруулан батлуулсан.

Аргачлалын дагуу 18 аймгийн төвийг сонгон Улаанбаатар-Аймгийн төв, Аймгийн төв-Улаанбаатар гэсэн чиглэлд ердийн зэрэглэлийн дотоод шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож үзэхэд "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ын 3.1.1-р заалт "Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг хотуудын хооронд 5 хоногийн дотор хүргэнэ" гэж заасныг хэвээр мөрдөн ажиллахаар болов.

 

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР