Монгол Улсын Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр батлагдсанаар 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх" үүрэгтэй.
Дээрх үүргийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны А/295 тоот тушаалаар шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох аргачлалыг боловсруулан батлуулсан.
Аргачлалын дагуу 18 аймгийн төвийг сонгон Улаанбаатар-Аймгийн төв, Аймгийн төв-Улаанбаатар гэсэн чиглэлд ердийн зэрэглэлийн дотоод шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож үзэхэд "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ын 3.1.1-р заалт "Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг хотуудын хооронд 5 хоногийн дотор хүргэнэ" гэж заасныг хэвээр мөрдөн ажиллахаар болов.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР