Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
2020-06-08

2020.06.04

Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 05 дугаар сард  Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсаны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны А/53,54,55,56 тушаалаар батлагдсан дараах дүрэм, журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хянан үзэж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлээ.

  1. Шуудангийн үйлчилгээ үзүүлэх мөрдөх дүрэм;
  2. Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам;
  3. Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам;
  4. Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам.

Шинэчлэгдсэн дүрэм, журмуудыг тус хорооны /www.crc.gov.mn/ болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудсанд байршуулсан болно.

 

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР