2020.06.04
Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 05 дугаар сард Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсаны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны А/53,54,55,56 тушаалаар батлагдсан дараах дүрэм, журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хянан үзэж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэлээ.
- Шуудангийн үйлчилгээ үзүүлэх мөрдөх дүрэм;
- Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэх журам;
- Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам;
- Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам.
Шинэчлэгдсэн дүрэм, журмуудыг тус хорооны /www.crc.gov.mn/ болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/ цахим хуудсанд байршуулсан болно.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР