Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.
Шуудангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартын 28 нь 2004-2005 онуудад, 1 стандарт нь 1989 онд батлагдсан байсныг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчиллээ.
Энэхүү шинэчлэлээр MNS 5381-ийн 2-13-р хэсэг, MNS 5382-ын 1-8-р хэсэг, MNS 5541-ийн 1-4-р хэсгүүдийг хүчингүй болгож, Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага MNS6776:2019 болгон шинэчлэн боловсруулж, Шуудангийн аюулгүй байдал MNS5539:2019, Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS6775:2019 стандартуудын хамт Стандарт хэмжил зүйн даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар батлууллаа.
Шуудангийн салбарт мөрдөгдөх стандартуудын жагсаалтыг хүснэгтээр үзүүллээ.
Шинээр мөрдөгдөх шуудангийн стандартууд
Хүснэгт.1
№ |
Стандартын нэр |
Стандартын тэмдэглэгээ |
1 |
Шуудан холбоо. Нэр томьёо |
MNS 0515:2015 |
2 |
Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ. Техникийн шаардлага |
MNS 3963:2014 |
3 |
Шуудангийн дугтуй, нэр томъёо, ангилалт, хэмжилт |
MNS 4250:1995 |
4 |
Шуудангийн хэрэглэгдэхүүн. 1-р хэсэг. Шуудангийн тэмдэг |
MNS 5380-1:2004 |
5 |
Шуудангийн хэрэглэгдэхүүн. 2-р хэсэг. Шуудангийн маягт |
MNS 5380-2:2004 |
6 |
Шуудангийн ажлын байр |
MNS 5540:2005 |
7 |
Шуудангийн логистик үйлчилгээ |
MNS 5970:2009 |
8 |
Шуудангийн маркийн хадгалалт, хамгаалалтад тавих шаардлага |
MNS 5972:2009 |
9 |
Шуудангийн хайрцаг |
MNS 5978:2014 |
10 |
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар |
MNS 6356:2012 |
11 |
Хамгаалагдсан электрон шуудангийн үйлчилгээний интерфейс |
MNS 6364:2013 |
12 |
Шуудангийн аюулгүй байдал |
MNS 5539:2019 |
13 |
Хаягийн бичвэрт тавих шаардлага |
MNS 6775:2019 |
14 |
Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага |
MNS 6776:2019 |
Шуудангийн үйлчилгээний стандартуудыг нэгтгэж, хялбаршуулснаар хэрэглээнд илүү дөхөм боллоо.
Шуудангийн зохицуулалтын газар