Home / Articles / Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
2019-08-21
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ

       Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.

       Шуудангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартын 28 нь 2004-2005 онуудад, 1 стандарт нь 1989 онд батлагдсан  байсныг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчиллээ.

       Энэхүү шинэчлэлээр MNS 5381-ийн 2-13-р хэсэг, MNS 5382-ын 1-8-р хэсэг, MNS 5541-ийн 1-4-р хэсгүүдийг хүчингүй болгож, Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага MNS6776:2019 болгон шинэчлэн боловсруулж, Шуудангийн аюулгүй байдал MNS5539:2019, Хаягийн бичвэрт тавих шаардлага MNS6775:2019 стандартуудын хамт Стандарт хэмжил зүйн даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар батлууллаа.

Шуудангийн салбарт мөрдөгдөх стандартуудын жагсаалтыг хүснэгтээр үзүүллээ.

Шинээр мөрдөгдөх шуудангийн стандартууд

Хүснэгт.1

Стандартын нэр

Стандартын тэмдэглэгээ

1

Шуудан холбоо. Нэр томьёо

MNS 0515:2015

2

Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ. Техникийн шаардлага

MNS 3963:2014

3

Шуудангийн дугтуй, нэр томъёо, ангилалт, хэмжилт

MNS 4250:1995

4

Шуудангийн хэрэглэгдэхүүн. 1-р хэсэг. Шуудангийн тэмдэг

MNS 5380-1:2004

5

Шуудангийн хэрэглэгдэхүүн. 2-р хэсэг. Шуудангийн маягт

MNS 5380-2:2004

6

Шуудангийн ажлын байр

MNS 5540:2005

7

Шуудангийн логистик үйлчилгээ

MNS 5970:2009

8

Шуудангийн маркийн хадгалалт, хамгаалалтад тавих шаардлага

MNS 5972:2009

9

Шуудангийн хайрцаг

MNS 5978:2014

10

Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны хөдөлгөөнт салбар

MNS 6356:2012

11

Хамгаалагдсан электрон шуудангийн үйлчилгээний интерфейс

MNS 6364:2013

12

Шуудангийн аюулгүй байдал

MNS 5539:2019

13

Хаягийн бичвэрт тавих шаардлага

MNS 6775:2019

14

Шуудангийн үйлчилгээнд тавих шаардлага

MNS 6776:2019

Шуудангийн үйлчилгээний стандартуудыг нэгтгэж, хялбаршуулснаар хэрэглээнд илүү дөхөм боллоо.

 

Шуудангийн зохицуулалтын газар