Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай програм хангамжийг хөгжүүлж, нэвтрүүлэх” ЗБХГ2019/03 дугаар бүхий зөвлөх үйлчилгээнийгэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь зохицуулалтын асуудалд ач холбогдол бүхий ярианы үйлчилгээ эрхлэгчдийн дугаарлалтын ашиглалтын мэдээлэл, төлвийг цахимаар шууд авч байх сүлжээний дугаарлалтын нэгдсэн систем боловсруулахад оршино.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагаас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258, Факс: 327720.
Вэб хаяг: www.crc.gov.mn
2019.05.03