Home / Articles / ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019-05-03

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Дугаарлалтын нэгдсэн систем байгуулах төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай програм хангамжийг хөгжүүлж, нэвтрүүлэх ЗБХГ2019/03 дугаар бүхий зөвлөх үйлчилгээнийгэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь зохицуулалтын асуудалд ач холбогдол бүхий ярианы үйлчилгээ эрхлэгчдийн дугаарлалтын ашиглалтын мэдээлэл, төлвийг цахимаар шууд авч байх сүлжээний дугаарлалтын нэгдсэн систем боловсруулахад оршино.

 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

• Мэдээлэл харилцаа холбоопрограм хангамжийнчиглэлээр ажилладаг, хуулийн этгээд байх;
• Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга;
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатоор баталгаажуулсан хуулбар;
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
• Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар/;
• Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатоор баталгаажуулсан хуулбар;
• Сүүлийн 3 жилд ижил төстэй зөвлөх үйлчилгээ хийсэнталаарх мэдээлэл, гэрээний хуулбар нотариатоор баталгаажуулан ирүүлэх;
• Зөвлөх хуулийн этгээдийн ажиллах боловсон хүчнийболовсролмэргэжлийн ур чадвар, чадавхийн талаарх мэдээлэл /Зөвлөхийн баг нь 3-аас доошгүй гишүүнтэй байх;

 

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 03ы өдрийн 10:00 цагаас 2019 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 15:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 15:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А-блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс: 327720. 

Вэб хаяг:  www.crc.gov.mn

 

2019.05.03