Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон Зүүн Европын улсуудын спектр менежментийн 3-р бага хуралд 2019/04/08-с 2019/04/11-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн хуралдаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороог төлөөлж РДЗХГ-ын Олон улсын зохицуулалт, Мастер бүртгэлийн мэргэжилтэн Д.Ганбат оролцлоо. Хуралдаанд дээрх асуудлуудыг хэлэлцэв:
1. ТУХН -ийн орнуудад Си-зурвасын спектрийг хуваарилахтай холбоотой одоогийн нөхцөл байдал.
2. ТУХН-ийн болон Зүүн Европ-ийн улс орнуудын тусгай хэрэглээнд ашиглаж байгаа хиймэл дагуулын холбооны радио давтамжийн зурвасыг ДҮХХ болон 5G-тэй харилцан нөлөөлөлгүй ашиглах талаарх хэлэлцүүлэг.
3. 3.4GHz - 3.8GHz эсвэл 4.4GHz - 5GHz аль хэсгийг нь ДҮХХ-д ашиглах хувилбарын тухай хэлэлцүүлэг.
4. ОХУ-ын хувьд 4.4-5GHz-ийн зурвасыг ДҮХХ-д хуваарилах шийдвэр гаргасан бөгөөд Европын орнуудад 3.4GHz-3.8GHz-г ДҮХХ -т хуваарилах шийдвэр гарсан бол хил хоорондын зохицуулалтыг хийх аргачлал.
ТУХН-ийн бүс нутгийн Cи-зурвасыг, Европын орнуудтай хамтран ажиллах арга замыг зохицуулахын тулд судлаж байгаа асуудлууд хэлэлцүүлэгт оролцон туршлага судлан IMT2020 үйлчилгээг хөгжүүлэх талаар Монгол улсад хийгдэж байгаа ажлын талаар илтгэл тавж оролцов.