Home / Articles / Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон...
Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон Зүүн Европын улсуудын спектр менежментийн 3-р бага хуралд 2019/04/08-с 2019/04/11-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдлаа.
2019-05-01
Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон Зүүн Европын улсуудын спектр менежментийн 3-р бага хуралд 2019/04/08-с 2019/04/11-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдлаа. Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон Зүүн Европын улсуудын спектр менежментийн 3-р бага хуралд 2019/04/08-с 2019/04/11-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдлаа.

Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн (ТУХН) орнууд болон Зүүн Европын улсуудын спектр менежментийн 3-р бага хуралд 2019/04/08-с 2019/04/11-ны өдрүүдэд Беларусь улсын Минск хотноо зохион байгуулагдлаа.

 

 

Энэ удаагийн хуралдаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороог төлөөлж РДЗХГ-ын Олон улсын зохицуулалт, Мастер бүртгэлийн мэргэжилтэн Д.Ганбат оролцлоо. Хуралдаанд дээрх асуудлуудыг хэлэлцэв:

1. ТУХН -ийн орнуудад Си-зурвасын спектрийг хуваарилахтай холбоотой одоогийн нөхцөл байдал.

2. ТУХН-ийн болон Зүүн Европ-ийн улс орнуудын тусгай хэрэглээнд ашиглаж байгаа хиймэл дагуулын холбооны радио давтамжийн зурвасыг ДҮХХ болон 5G-тэй харилцан нөлөөлөлгүй ашиглах талаарх хэлэлцүүлэг.

3.  3.4GHz - 3.8GHz эсвэл 4.4GHz - 5GHz аль хэсгийг нь ДҮХХ-д ашиглах хувилбарын тухай хэлэлцүүлэг.

4. ОХУ-ын хувьд 4.4-5GHz-ийн зурвасыг ДҮХХ-д хуваарилах шийдвэр гаргасан бөгөөд Европын орнуудад 3.4GHz-3.8GHz-г ДҮХХ -т хуваарилах шийдвэр гарсан бол хил хоорондын зохицуулалтыг хийх аргачлал.

      ТУХН-ийн бүс нутгийн Cи-зурвасыг, Европын орнуудтай хамтран ажиллах арга замыг зохицуулахын тулд судлаж байгаа асуудлууд хэлэлцүүлэгт оролцон туршлага судлан IMT2020 үйлчилгээг хөгжүүлэх талаар Монгол улсад хийгдэж байгаа ажлын талаар илтгэл тавж оролцов.