Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2017-05-30

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

 

Ажлын байр:  Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  • ХХЗХ-ын дунд хугацаанд баримтлах стратегийн төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах.
  • Хорооны болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэр, ЗГ-ын хөтөлбөрийг хангуулах, холбогдох төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
  • Газрын доорх хэлтэс хоорондын ажлын уялдааг хангах.

 

Тавигдах ерөнхий шаардлага

§  Мэдээлэл, холбоо, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

§  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх

§  Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан

§  Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй

§  Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх

§  Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

§  Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.

§  Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг

§  Багаар ажиллах чадвартай

§  Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

§  Хоёр хувь зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн гар өргөдөл

§  Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 05 сарын 12-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: 

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304258

Факс: 327720

Имэйл: www.crc.gov.mn