Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд Ахлах МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- ХХЗХ-ын дунд хугацаанд баримтлах стратегийн төлөвлөлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг тайлагнах.
- Хорооны болон төр, төрийн захиргааны байгууллагын тогтоол шийдвэр, ЗГ-ын хөтөлбөрийг хангуулах, холбогдох төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
- Газрын доорх хэлтэс хоорондын ажлын уялдааг хангах.
Тавигдах ерөнхий шаардлага
§ Мэдээлэл, холбоо, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
§ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн байх
§ Харилцаа холбооны салбарт 5-аас доошгүй үүнээс радио холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан
§ Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
§ Англи хэлний бичгийн болон ярианы чадварыг өндөр түвшинд эзэмшсэн байх
§ Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
§ Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.
§ Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
§ Багаар ажиллах чадвартай
§ Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
§ Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
§ Хоёр хувь зураг
§ Гурван үеийн намтар
§ Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
§ Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 05 сарын 12-ны өдөр
Материал хүлээн авах хаяг:
Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327720
Имэйл: www.crc.gov.mn