Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараахь ТҮР ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна
Ажлын байр: ЗАХИРГААНЫ АЖИЛТАН
Ажлын байрны үндсэн зорилт:
- Байгууллагын имиджийг бүрдүүлэн, бэхжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх
- Хорооны үйл ажиллагааны дотоод мэдээллийн солилцоог тогтмолжуулан иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах
- Гаднах байгууллагуудын болон дотоод уулзалтуудыг зохион байгуулах, захиалга хүлээн авах
- Хороонд ирсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, чиглүүлэх
Тавигдах шаардлага:
- Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Хууль, эрх зүй, Мэдээлэл, холбооны чиглэлээр төгссөн, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан бол давуу тал болно)
- Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Цэвэрч нямбай, хариуцлагатай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
- 20-30 настай
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 20 өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: 304 257, 304 258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn