Home / Articles / ТҮР ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна
ТҮР ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна
2016-04-12

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараахь ТҮР ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

Ажлын байр: ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын имиджийг бүрдүүлэн, бэхжүүлэх  ажиллагааг хэрэгжүүлэх
  • Хорооны үйл ажиллагааны дотоод мэдээллийн солилцоог тогтмолжуулан иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах
  • Гаднах байгууллагуудын болон дотоод уулзалтуудыг зохион байгуулах, захиалга хүлээн авах
  • Хороонд ирсэн  санал хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, чиглүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Хууль, эрх зүй, Мэдээлэл, холбооны чиглэлээр төгссөн, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан  бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
  • 20-30 настай

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 20 өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар                                    

Утас:                                        304 257, 304 258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn