Ажлын байр: Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
- Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
- Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар санал гаргах
- Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал боловсруулах
Тавигдах ерөнхий шаардлага
- Утасгүй холбооны инженер, Телевиз, радио холбооны инженер, эсхүл Цахилгаан холбооны инженерийн мэргэжилтэй
- Харилцаа холбооны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, үнэлэлт дүгнэлт өгөх мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
- Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
- Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
- Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглаж чаддаг байх
- Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх
- Багаар хамтран ажиллах чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Хоёр хувь зураг;
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn