Home / Articles / Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь...
Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хороо дараахь ажлын байранд мэргэжилтэн шалгаруулж авна
2016-02-15

 

Ажлын байр:  Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
  2. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
  3. Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар санал гаргах
  4. Радио өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх, санал боловсруулах

Тавигдах ерөнхий шаардлага

  • Утасгүй холбооны инженер, Телевиз, радио холбооны инженер, эсхүл Цахилгаан холбооны инженерийн мэргэжилтэй
  • Харилцаа холбооны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, үнэлэлт дүгнэлт өгөх мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
  • Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
  • Холбогдох эрх зүйн зохих мэдлэгтэй, хуулийг дээдэлж, ёс зүйтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх
  • Судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, дүн шинжилгээ хийх чадвартай, туршлагатай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программууд, хяналтын тоног төхөөрөмж ашиглаж чаддаг байх
  • Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;

 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304258

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn