Ажлын байр: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн дээд сургууль төгссөн
- Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээллийн техниологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэдээлэл холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх
- Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
- Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Ажлын байрны үндсэн зорилт
- Байгууллагын сүлжээний хэвийн ажиллагааг хангах, учируулж болзошгүй аюулыг илрүүлж хохирол учруулахаас сэргийлэх, арга хэмжээ авах
- Хорооны вэб хуудсын хэвийн ажиллагаа хангаж мэдээ, мэдээлэл оруулах
- Хорооны ажлын хэрэгцээнд ашиглагдаж буй техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 09-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304 257 |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |