Home / Articles / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2012-11-02

Ажлын байр:  МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн дээд сургууль төгссөн
  • Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээллийн техниологийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэдээлэл холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байрны үндсэн зорилт

  • Байгууллагын сүлжээний хэвийн ажиллагааг хангах, учируулж болзошгүй аюулыг илрүүлж хохирол учруулахаас сэргийлэх,  арга хэмжээ авах
  • Хорооны вэб хуудсын хэвийн ажиллагаа хангаж мэдээ, мэдээлэл оруулах
  • Хорооны ажлын хэрэгцээнд ашиглагдаж буй техник хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 09-ны өдөр

Материал хүлээн авах хаяг:          Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn