Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ЗАХ ЗЭЭЛ, ӨРСӨЛДӨӨН / Зах зээл, өрсөлдөөн
Зах зээл, өрсөлдөөн
2022-04-11

     Мэдээлэл, харилцаа холбооны салбарт зохицуулалтын оролцоог нэмэгдүүлснээр салбарын зах зээлийг либералчлах, өрсөлдөөнийг дэмжих, идэвхжүүлэх, чөлөөт өрсөлдөөний хэлбэрт шилжүүлэх, техник, технологи, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх үндэс болсон.

      Зах зээл дээр үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зохицуулалтад баримтлах зарчим, зохицуулалтын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд зах зээлийн бодит түүхэн мэдээллийн бааз суурийг бий болгох, тандан судлах, судалгаа шинжилгээг цаг хугацааны хоцрогдолгүй оновчтой хийж хэрэгжүүлснээр зохицуулалтын таамаглах чадварыг нэмэгдүүлэх, салбарт хөрөнгө оруулалт, иновацийг дэмжих чухал ач холбогдолтой. 

     Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцаа холбооны зах зээлийн өрсөлдөөний байдал, хандлагад судалгаа, шинжилгээ хийж, эрэлт хэрэгцээг  тодорхойлох, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ