Харилцаа холбооны зах зээл дээр үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйлчилгээний үнэ, тарифыг тогтоохдоо Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас гаргасан зөвлөмж (ITU regulation toolkit), Дэлхийн банк болон Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-ын хүлээн зөвшөөрөгдсөн үнэ, тариф тогтоох аргачлалуудыг баримтална.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагааны төвшинг хангах боломжтой үнэ тарифын бодлогоо зөв тодорхойлох болон тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгөө бодит өртөгтэй уялдуулан тооцох ёстой бөгөөд үйлчилгээний үнэ, тарифыг урт хугацааны турш үр ашигтай байлгах зарчим баримтлана.
Харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бол үйлчилгээний үндсэн үнэ тарифыг зохицуулах хороонд хянуулах, шаардлагатай тохиолдолд батлуулах үүрэгтэй.
Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас гаргасан зөвлөмжийн дагуу үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо доорх 3 төрлийн эдийн засгийн үр ашгийг зайлшгүй харгалзан үзэхийг зөвлөж байна. Үүнд:
Нөөцийг зөв хуваарилах үр ашиг (Allocative efficiency) гэдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөцийг сонирхогч талуудад хэрхэн хуваарилах зарчимд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь тухайн бараа үйлчилгээнд зориулагдсан нөөцөд зарцуулагдсан зардалд тохирох үнийг төлнө.
Үйлдвэрлэлийн үр ашиг (Productive efficiency) гэдэг нь тухайн зах зээлд оролцогчид хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулахад оршиж байгаа юм. Энэ нь хамгийн үр ашигтай үйлчилгээ эрхлэгчийг зах зээлд өрсөлдөх нөхцлөөр нь хангана.
Динамик үр ашиг (Dynamic efficiency) гэдэг нь давамгайлагч болон шинээр үйлчилгээ эрхлэгчид нь ямар нэг ялгаваргүй шинэ техник технологид хөрөнгө оруулах зардлыг багасгах, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах эрмэлзэлд тулгуурласан байна.
Харилцаа холбооны зах зээлд үнэ, тарифийн хяналт, зохицуулалт хийхэд зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөллөөс гадна тухайн үйлчилгээ болон үйлчилгээ эрхлэгчийн үр ашиг, салбарын урт хугацааны хөгжил, эдийн засгийн бодит өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын өгөөжийг хангах, эцсийн хэрэглэгч хүлээн авч болохуйц /affordable/, бөөний үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд боломжтой байх /affordable/, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад нийцэх /USO-бүх нийтийн үүрэгт үйлчилгээ/ зэргийг харгалзан үздэг.
№ |
Үнэ тарифын хяналт, зохицуулалт |
|
1 |
Монгол Улсын харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф, өрсөлдөөний талаар баримтлах |
|
2 |
Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал |
|
3 |
Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид |
|
4 |
||
5 |
||
6 |
||
7 |
||
8 |