Хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн гаргах вэ?
Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио болон телевизээр нэвтрүүлж буй дараах төрлийн зохисгүй агуулгатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Үүнд:
Хэрэв иргэн, аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол нь хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмд тусгагдаагүй, эсхүл тухайн гомдолтой холбоотой агуулга нь шийдвэрлэхэд эргэлзээтэй маргаантай тохиолдолд Орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргана.
Хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой гомдол хүлээн авах, шийдвэрлэх явц:
Орон тооны бус зөвлөл нь тухайн гомдолд дурдсан агуулга нь дээрх дүрмээр тодорхойлсон зохисгүй агуулга мөн эсэхэд дүгнэлт гаргаж, хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг тухайн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлэх, энэ талаар олон нийтэд мэдээлж ажиллана.