Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд / Домэйн нэр бүртгэгчийн бүртгэл

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчдэд

Домэйн нэр бүртгэгчийн бүртгэл
2023-09-14

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 35 дугаар тогтоолоор баталсан “Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам”-ын 6.1.9 “домэйн нэрийн гэрээт бүртгэгчид бүртгэлийн гэрчилгээ олгох, цуцлах, түдгэлзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих”, 8.2.1 “Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ авах” гэж тус тус заасны дагуу домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэгчид тус хороонд бүртгүүлнэ.

 1. Заавар, зөвлөгөө авах

Та бүртгэлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж, тодруулах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах утсаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв А-блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033, Утас:304258)

 2. Хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч нь “MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэр бүртгэгчийн бүртгэлийн маягт”-ыг бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30.2-д заасан 20,000 төгрөгийг тус хорооны Голомт банкны 1165009467 тоот дансанд тушааж, баримтыг хүсэлтэд хавсаргасан байна.

 3. Хүсэлтийг шийдвэрлэх

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэх болно.

Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!