Радио долгионы тухай хуулийн 13.1 заалтад Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад зөвшөөрөл авах бөгөөд радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг” гэх/ олгоно.
Радио давтамж ашиглах эрхийн бичгийг шинээр авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
1. Ашиглах радио тоног төхөөрөмжийн нэвтрүүлэгчийн болон антены техникийн үзүүлэлт хавсаргах;
2. Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын талаарх мэдээллийг хавсаргах;
3. Тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим болон радио холбооны сүлжээ зохион байгуулах зургийг хавсаргах;
4. Станцын хамрах хүрээний зураглалыг хавсаргах.
Заавар, зөвлөгөө авах
Та радио давтамж ашиглах өргөдлийн маягтыг бөглөхөд асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтнүүдтэй холбогдох эсвэл биеэр ирж уулзан зөвлөгөө авах боломжтой.