Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээ боллоо
"Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээ боллоо
2023-12-04
"Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээ боллоо "Зохицуулалт-2023" хэлэлцүүлэг арга хэмжээ боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зохицуулалт 2023” хэлэлцүүлэг, арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэг арга хэмжээнд 31 байгууллагын 94 төлөөлөл оролцов.

“Зохицуулалт-2023” арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нээж үг хэлсэн юм.
“Зохицуулалт-2023” хэлэлцүүлэг, арга хэмжээ “Дижитал зохицуулалт” сэдвийн дор
1. Дижитал эдийн засгийн хөгжилд МХХТ-ийн салбарын манлайлал
2. Интернэт үйлчилгээний зохицуулалт
3. Мэдээллийн сүлжээний зохицуулалт гэсэн 3 хэсэгтэй зохион байгуулагдлаа.

Нэгдүгээр хэсгийн хүрээнд ХХЗХ-ны Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Ч.Оюунгэрэл "Дижитал эдийн засаг ба дижитал зохицуулалтын чиг хандлага" сэдвээр, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх А.Ариунаа "E-Commerce дижитал худалдааны олон улсын гэрээ, хэлэлцээр" сэдвээр,
хоёрдугаар хэсгийн хүрээнд ХХЗХ-ны ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор “Интернэтийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага” сэдвээр, ЗБХГ-ын мэргэжилтэн С.Дашбалбар “Интернэтийн чанарын хяналт” сэдвээр, гуравдугаар хэсгийн хүрээнд ХХЗХ-ны ТХТ-ийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн “Дата төвийн олон улсын туршлага” сэдвээр, ЗБХГ-ын Ахлах мэргэжилтэн А.Уранчимэг “Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлага” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, сэдвийн хүрээнд оролцогч талууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Зохицуулалт-2023” салбарын дижитал зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн эрх зүйн орчин, нөхцөл шаардлага, тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар оролцогч талууд хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.