Өнөөдөр /2022.11.04/ Монгол Улсын Их хурлын даргын 2022 оны 162 дугаар захирамжаар байгуулагдсан, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын Тамгын газрын ХЗГ-ын Зөвлөхүүдийн зөвлөх Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг тус хороонд ажиллалаа.
Зөвшөөрлийн тухай хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнээр Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд тусгагдсан дараах тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг олгоно. Үүнд:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:
Арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх
Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх
Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх
Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах
Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх
Сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх
Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх
Дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх
Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх
2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэн, аж ахуй нэгж байгууллага дээрх тусгай зөвшөөрлүүдийг www.emongolia.mn болон www.customer.crc.gov.mn цахим хуудсанд хандаж цахимаар хүсэлт гарган авах боломжтой.