Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх/гаргах заавар зөвлөмжийг танилцуулах...
Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх/гаргах заавар зөвлөмжийг танилцуулах сургалт зохион байгуулав
2024-04-25
Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх/гаргах заавар зөвлөмжийг танилцуулах сургалт зохион байгуулав Зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээх/гаргах заавар зөвлөмжийг танилцуулах сургалт зохион байгуулав

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдэд зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар гаргах, тусгай зөвшөөрлийн эрх зүйн орчны талаарх ээлжит сургалтыг 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

 

 

Тус хороо нь зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд 2024 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусах үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд цахим системээр дамжуулан хүсэлтээ хэрхэн гаргах талаарх сургалтыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Энэ удаагийн сургалтын арга хэмжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат нээж, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран, Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ө.Сувд-Эрдэнэ нар Зөвшөөрлийн тухай хууль, эрх зүйн орчин, зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл, шаардлага болон цахимаар зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргах зааварчилгааг танилцууллаа.

 

 

Мөн сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч С.Алтангэрэл, мэргэжилтэн Ч.Отгон нар хүрэлцэн ирж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаарх мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргэлээ.  

 

Энэхүү сургалтаар зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн тодруулга, асуултад тайлбар өгч, санал солилцлоо.