Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ/ ГАРГАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖИЙГ...
ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ/ ГАРГАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2024-02-05
ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ/ ГАРГАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ИЛГЭЭХ/ ГАРГАХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдэд Зөвшөөрлийн хууль болон холбоотой эрх зүйн орчны талаарх сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

 

 

Уг сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын газрын Зохицуулалтын бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Нинжболор, ахлах мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх хэлтсийн дарга А.Уранчимэг, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхнаран нар явуулж, Зөвшөөрлийн тухай хууль, эрх зүйн орчин, зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах нөхцөл, шаардлага болон цахимаар зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргах зааварчилгааг танилцууллаа.

 

Тус хороо Зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах ажиллагааг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд 2024 онд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусах үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд цахим системээр дамжуулан хүсэлтээ гаргах сургалтыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр зөвшөөрөл эзэмшигчдэд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн тодруулга, асуултад тайлбар өгч, санал, хүсэлтүүдийг хүлээн авч санал солилцлоо.

Та бүхэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг цахим системээр дамжуулан гаргах зааварчилгаатай доорх холбоосоор танилцана уу.