Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг...
Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2023-06-21
Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2023 оны 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод Арилжааны радиогийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад зориулсан семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 21 радиогийн 22 төлөөлөл оролцлоо.

Энэхүү семинар, хэлэлцүүлгээр Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 4-р сарын 25-ны өдрөөс 5-р сарын 18-ны өдрийн хооронд хийсэн хяналт, шалгалтын тайлан, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд заасан нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлуудын талаар, тус Хорооноос боловсруулж олон нийтийн хэлэлцүүлэгт гаргасан “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төслийн талаар тус тус танилцууллаа.

Танилцуулга хийгдсэний дараа оролцогчдын зүгээс “Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын баримт бичигт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл мөн сонгон шалгаруулалт, сонгон шалгаруулалтад хэрхэн оролцохтой холбоотой асуулт асууж, саналаа илэрхийлсэн бөгөөд тус Хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга Э.Золбаяр, Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга З.Амгалан, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн нар холбогдох тайлбар, тодруулгыг өгч ажиллалаа.

Сургалтын үеэр тавигдсан илтгэл болон хөтөлбөртэй дараах холбоосоор хандаж танилцах боломжтой.








 

 

РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН

СЕМИНАР, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

Хугацаа:                       2023 оны 06-р сарын 21-ний өдөр 9 цаг 30 мин 

Хаана:                           Бишрэлт зочид буудал Диамонд танхим  / 1 давхарт/                      

Зохион байгуулагч:      Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)

ХӨТӨЛБӨР

09:15-09:30                 Бүртгэл

09:30-09:40                 Нээлт

                                    Э.Золбаяр – Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын (ӨНЗГ) дарга

 

З.Амгалан- Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын (РДЗХГ)  дарга

 

09:40 – 10:15              Радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хууль, нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хяналт, үзлэг хийсэн тайлан

-       Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, хуульд заасан нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлууд

-       Радио, долгионы тухай хуулийн дагуу радио давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хийсэн хяналт, шалгалтын тайлан

 

                                    Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Уранбилэг, М.Эрдэнэцэцэг.

                                   

Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын (РДЗХГ) суурин хяналтын инженер М.Чагнаадорж       

 

10:15 - 10:30               Цайны завсарлага

10:30 - 10:50               Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын төслийн танилцуулга   

РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн А.Болортуяа

10:50-11:05                 Радио өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцад ашиглах радио давтамжийн сонгон шалгаруулалтын зарчим

РДЗХГ-ын ахлах мэргэжилтэн А.Болортуяа

11:05 - 12:00               НЭГДСЭН АСУУЛТ ХАРИУЛТ

12:00 – 12:10              Хаалт