Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “УХААЛАГ ХОТ САЛБАР ХООРОНДЫН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ...
“УХААЛАГ ХОТ САЛБАР ХООРОНДЫН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-01-20
“УХААЛАГ ХОТ САЛБАР ХООРОНДЫН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “УХААЛАГ ХОТ САЛБАР ХООРОНДЫН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр /2023.01.20/ Харилцаа холбооны зохицуулах хороо,  Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “Ухаалаг хот салбар хоорондын зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр “Ухаалаг Улаанбаатар хот” төслийн хүрээнд хийгдэж буй Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт ба мэдээллийн технологийн шийдэл,  радио тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, радио давтамжийн ашиглалтын талаарх өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар талууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хэлэлцүүлэгт БНСУ-ын One More security компанийн менежер Kang.Nury цахимаар оролцож, “Дугаар таних систем”-ийн танилцуулга хийн, оролцогч талуудын сонирхсон асуултад хариулж зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь өнгөрсөн онуудад салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран санхүүгийн салбарт дижитал санхүүгийн үйлчилгээг (DFS) хөгжүүлэх, аюулгүй дэд бүтэц, мэдээллийн цогц системүүдийг бий болгох, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд цахим мөнгө гаргах, нэвтрүүлэхэд шаардлагатай зохицуулалтын орчин  бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Нийслэл хоттой хамтран ажиллаж, салбар хоорондын зохицуулалтыг хийх дараагийн томоохон ажил бол өнөө үед хамгийн их яригдах болсон “Ухаалаг хот” төсөл юм.

 Ухаалаг хотын инновацын төслүүдийг хэрэгжүүлэх, хотын сүлжээ, дэд бүтцийг байгуулахад олон тооны радио төхөөрөмж, мэдрэгч, радио дохио дамжуулагч, утасгүй холболтын технологийг өргөн ашигладаг тул утасгүй сүлжээний ажиллагааны нууцлалт, мэдээллийн аюулгүй байдал, тэдгээрийн холбогдох стандартууд чухал ач холбогдолтой.

Иймд тус хороо энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн байгууллага болон хувийн хэвшлүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох радио спектрт зохион байгуулалт хийх, стандартуудыг боловсруулан, батлахад хамтарч ажиллахаар боллоо.