№ |
Нэмэлт оруулах төсөл |
Үндэслэл, тайлбар |
Санал ирүүлсэн байдал |
Ирүүлсэн саналын |
Санал хүлээж авсан эсэх |
1 |
3.10.5 Энэхүү шаардлагын 3.10.2-т заасан хүүхдийн нэвтрүүлгийн нийт цагийн 20 хувиас доошгүй нь дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл бичгэн тайлбартай байна.
(Энэ нь УБ хотын өргөн нэвтрүүлгийн телевизийн жилд нэвтрүүлэх 130 цагаас багагүй 6+, 12+ насны ангилалтай хүүхдийн нэвтрүүлгийн 20 хувь буюу жилд багадаа 26 цагаас багагүй нь дохионы хэлтэй эсхүл бичгэн тайлбартайгаар нэвтрүүлэх юм) |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухайн хуулийн 11.2. Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
11.2.4 “цахим хуудас болон телевизийн мэдээ, мэдээлэл, танин мэдэхүйн болон өргөн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, текст унших боломжтой байдлаар нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг. ЗГ-ын хуралдааны 2022.06.15-ны 33-р тэмдэглэлийн XIII.1.3 “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хамгаалах хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харъяалах нутаг дэвсгэртээ хангуулж, хяналт тавьж ажиллах” гэж заасны дагуу ЦХХХЯ-аас “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д энэ чиглэлийг тусгах талаар тус хороонд албан бичгээр ирүүлсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцид Хүүхэд нас сэтгэхүйдээ таарсан мэдээлэл авах эрхтэй” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.5-д хүүхдийн эрхийг хамгаалахад “хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” зарчим баримтлана гэж заасан байдаг.
Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээгээр улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагийн бэрхшээлийн хэлбэрийн хувьд 1087 харааны, 825 хэл ярианы, 644 сонсголын, 2422 хөдөлгөөний, 2263 сэтгэцийн, 1152 хавсарсан, 3442 бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Тус хорооноос телевизүүдийн хөтөлбөрт хийдэг мониторингийн 2022 оны 1-10 сарын тайлангаас харахад бичгэн тайлбартай нэвтрүүлсэн хүүхдийн нэвтрүүлэг байхгүй байгаа бол нийт 48 телевизээр 6282 цагийн дохионы хэлтэй нэвтрүүлэг гарсны ердөө 1% буюу 66 цаг нь хүүхдэд зориулсан нэвтрүүлэг байгаа юм. |
Дэмжсэн буюу саналгүй:
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Өргөн нэвтрүүлгийн 4 телевиз дэмжсэн. · Медиа боловсрол суваг ХХК (Боловсрол суваг) · Эн Ти Ви Броадкастинг ХХК (NTV) · Монгол телевиз ХХК (Монгол ТВ) · Гэгээн далай ХХК (ТВ5) |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах нь хүний эрхийг хамгаалсан үйл явдал учраас "дэмжиж байна".
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, бичгэн тайлбартай нэвтрүүлэхээр хуульчилсан байдаг.
ХХЗХ-оос батлан гаргасан “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 3.17-д тухайн телевиз нь мэдээллийн хөтөлбөр, танин мэдэхүйн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг төлөвлөгөө гарган дохионы хэл эсхүл бичгэн тайлбартай нэвтрүүлэг төлөвлөгөө гарган ирүүлж, төлөвлөгөөний дагуу нэвтрүүлэх тухай заасан байдаг.
Телевизүүд нь төлөвлөгөө гарган ирүүлэхдээ ихэвчлэн мэдээллийн хөтөлбөрөө дохионы хэлтэй нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 оны 1-10 сарын тайлангаас харахад бичгэн тайлбартай нэвтрүүлсэн хүүхдийн нэвтрүүлэг байхгүй байгаа бол нийт 48 телевизээр 6282 цагийн дохионы хэлтэй нэвтрүүлэг гарсны ердөө 1% буюу 66 цаг нь хүүхдэд зориулсан нэвтрүүлэг байгаа юм.
Иймд “3.10.5 Энэхүү шаардлагын 3.10.2-т заасан хүүхдийн нэвтрүүлгийн нийт цагийн 20 хувиас доошгүй нь дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл бичгэн тайлбартай байна” гэсэн нэмэлт заалт оруулах нь хуульд заасан үндэслэлтэй, хэрэгцээ шаардлагатай тул нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзэн ХХЗХ-ны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60 тоот тогтоолоор баталсан. |
Дэмжихгүй:
Тэнгэрлэг эх орон ХХК
|
Өөрийн мэдээллийн хөтөлбөрөө бичгэн тайлбартай нэвтрүүлдэг бөгөөд хүүхдийн нэвтрүүлэгт дохионы хэл, бичгэн тайлбар хийх шаардлагагүй. |
||||
2 |
3.20. Өргөн нэвтрүүлгийн болон төрөлжсөн хөтөлбөртэйгээс бусад арилжааны телевиз нь нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэдийг хоол, хүнсний зөв зохистой хэрэглээнд төлөвшүүлэх чиглэлээр хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлгийг 7 хоног тутмын хөтөлбөрт тусгаж, нэвтрүүлнэ.
|
УИХ-ын 2022.05.20-ны өдрийн хуралдаанаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.10.2-т “Нийгмийн хариуцлагын хүрээнд бүх телевиз, радиогийн хөтөлбөрт "Хүнсний аюулгүй байдлын цаг" нэвтрүүлгийг 7 хоног тутам тогтсон цагт явуулж ард иргэдийг хоол хүнсний зөв зохистой хэрэглээнд төлөвшүүлэх ажилд оролцуулах” талаар тусгагдсан. |
Дэмжсэн:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Өргөн нэвтрүүлгийн 4 телевиз дэмжсэн. · Монгол телевиз ХХК (Монгол ТВ) · Гэгээн далай ХХК · Тэнгэрлэг эх орон ХХК · Нэйшнл ньюс корпорэйшн ХХК (Блүүмберг Монголиа) |
Тухайн телевизүүд нь дэмжсэн боловч тусдаа хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлэгтэй болно гэдэг агуулгаар бус өөрийн сүлжээний нэвтрүүлэгт тухайлбал өглөөний эсвэл өдрийн хөтөлбөртөө “хоол, хүнсний” тухай булантай тул биелүүлэх боломжтой гэсэн байна.
Блүүмберг Монголиа телевиз 2023 онд хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл, ярилцлагыг 7 хоног тутам нэвтрүүлнэ гэсэн байна.
|
ӨНТХ-ийн 23.5-д заасны дагуу тодорхой төрлийн нэвтрүүлгийн хувь хэмжээг тодорхойлох эрхийг Зохицуулах хороонд олгосны дагуу “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д хувь хэмжээ, цаг зааж өгсөн.
“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д хүнсний аюулгүй байдлын тухай тогтмол нэвтрүүлэгтэй байх тухай заалт нэмэлтээр оруулсан нөхцөлд телевизүүд нь хоолны, эрүүл мэндийн гэх мэт нэвтрүүлгээ энэ төрлийн нэвтрүүлгээр бүртгүүлэх хүсэлтэй байгаа нь харагдсан.
Энэ нөхцөлд тухайн нэвтрүүлэг нь хүнсний аюулгүй байдлын тухай нэвтрүүлэг мөн эсэх талаар тодорхойлох боломжгүй, тухайлан хэмжээ заагаагүй тул заалтын хэрэгжилтийн биелэлтийг гаргахад хүндрэлтэй харагдаж байна.
Хэдийгээр хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлгийн тодорхой цагтай байхыг 4 телевиз дэмжиж байгаа мэт боловч “хоолны булан” зэрэг нэвтрүүлгээ хүнсний аюулгүй байдлын цаг нэвтрүүлэгт тооцуулж, танин мэдэхүйн нэвтрүүлэгт бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн байгаа нь тухайлсан хүнсний аюулгүй байдлын цаг гаргахыг дэмжсэн санал биш юм.
ЦХХХЯ-наас баримт бичигт тусгайлан заалт оруулах шаардлагагүй гэсэн санал ирүүлсэн, Медиа боловсрол суваг ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заагаагүй агуулгыг журмаар шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж тус тус ирүүлсэн саналуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-д 3.20, 3.21 гэсэн заалтуудыг нэмэлтээр оруулахгүйгээр мониторингд энэ төрлийн нэвтрүүлэгтэй бол “танин мэдэхүйн нэвтрүүлэг”-ээр бүртгэх байдлаар дэмжлэг үзүүлэх хэлбэрээр зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд холбогдох эрх бүхий (Хүнсний хувьсгал хөдөлгөөн гэх.мэт) байгууллагаас ирсэн нэвтрүүлгийг нэвтрүүлэх байдлаар үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллах боломжтой гэж үзсэн.
|
Дэмжихгүй:
Цахим хөгжил, харилцаа холбооны яам |
Нэмэлт заалт оруулах шаардлагагүй, “нийгмийн хариуцлагын хүрээнд” хийх боломжтой. |
||||
Медиа боловсрол суваг ХХК (Боловсрол суваг)
|
Тогтоолыг үндэслэн нэмэлтээр оруулах гэж буй заалт нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэснийг хууль болон эрх зүйн зохицуулалт байхгүй, заалтыг нэмэлтээр оруулах хуулийн үндэслэл байхгүй. Нийгмийн хариуцлагыг хуулиар биш журмаар тогтоож дагаж мөрдүүлэх нь оновчтой эсэх, үндэслэл, шаардлага нь хангалтгүй, дагаж мөрдөх боломжгүй. Телевиз нь өөрийн редакцын бодлогын хүрээнд энэ төрлийн нэвтрүүлэг нэвтрүүлэх байдлаар шийдвэрлэх боломжтой. Тухайн телевизийн “Good mood” нэвтрүүлэг нь эрүүл мэнд, эрүүл ахуйн нэвтрүүлгээрээ энэ төрлийн мэдлэг, мэдээлэл хүргэдэг.
|
||||
Эн Ти Ви броадкастинг ХХК (NTV)
|
Зөв зохистой, эрүүл саруул амьдралын хэв маягийг өөрт төлөвшүүлэх эсэх нь хувь хүний өөрийн эрхийн асуудал. |
||||
3 |
3.21. Телевизээр нэвтрүүлсэн хүнсний аюулгүй байдлын талаарх нэвтрүүлгийг танин мэдэхүйн нэвтрүүлгийн цагт оруулж тооцно. |
МУ болон УБ хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх ӨНТВ нь жилд 180 цагаас багагүй, аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх ӨНТВ нь жилд 90 цагаас багагүй танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд хүнсний аюулгүй байдлын талаар нэвтрүүлгийн цагийг эдгээр цагт оруулах тооцох боломжтой гэж үзсэн.
|
Дэмжсэн:
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар.
Өргөн нэвтрүүлгийн 5 телевиз дэмжсэн. Эн Ти Броадкстистинг ХХК (NTV) Монгол телевиз ХХК (Монгол ТВ), Гэгээн далай ХХК (ТВ5), Тэнгэрлэг эх орон ХХК (Central TV) Нэйшнл ньюс корпорэйшн ХХК (Блүүмберг Монголиа) |
Тухайн телевизээр одоо нэвтрүүлж байгаа “хоол, хүнсний” тухай нэвтрүүлгийг “тооцуулах” сонирхолтой.
|
Энэхүү заалт нь 3.20 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой заалт бөгөөд 3.20 дахь заалтыг нэмэлтээр оруулахгүй тул 3.21 дэх заалтыг мөн нэмэлтээр оруулах шаардлагагүй юм.
|
Дэмжихгүй: Медиа боловсрол суваг ХХК (Боловсрол суваг)
|
Энэ нь 3.20 дахь заалтыг дагаж мөрдүүлэх, хөшүүрэг мэт боловч телевизүүд нь хууль тогтоомж, аливаа дүрэм журам бүрт нийцүүлэн өөрийн телевизээр үзэгч олон нийтэд хүргэх бүтээлүүдийг хязгаарласан, хувьсан өөрчлөгдөх шаардлагыг бий болгож байна. |
||||
Бусад нэмэлтээр ирүүлсэн саналууд : Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам |
|||||
№ |
Шаардлагын одоогийн заалт |
Нэмэлт, өөрчлөлт оруулах санал |
Саналыг авсан эсэх тайлбар |
||
1 |
2.3 Телевиз нь хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхдээ Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн хэм хэмжээг баримтална. |
2.3 Телевиз нь хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхдээ Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн хэм хэмжээг баримталж хүртээмжтэй хэлбэрээр хүргэх.
|
Хамааралгүй заалт |
||
2 |
3.10.1 Жилд 200 цагаас багагүй хугацааны үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлэх ба нийт цагийн 20 хувиас доошгүй нь шинэ бүтээл байна; |
3.10.1 Жилд 200 цагаас багагүй хугацааны үндэсний түүх, соёл, нийгмийн цөөнх иргэдийн чиглэлээр, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлэх ба нийт цагийн 20 хувиас доошгүй нь шинэ бүтээл байна.
|
“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага” нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан тодорхой бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээг тогтоож өгдөг. НХХЯ-наас ирүүлсэн эдгээр саналуудыг авах хуулийн үндэслэл байхгүй тул саналыг тусгай боломжгүй юм. |
||
3 |
- |
3.10.5 Жилд 100-аас доошгүй цаг нь нийгмийн цөөнх болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоо /боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд/, хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэх талаар мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх ба нийт цагийн 30% доошгүй нь бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл байна. |
|||
4 |
3.16 Танин мэдэхүйн нэвтрүүлэг гэдэгт шинжлэх ухаан, түүх, соёл, зан заншил, хэл бичиг, утга зохиол, урлаг, соёлын өвийг тайлбарлан таниулсан баримтат бүтээл, нэвтрүүлгийг ойлгоно. |
3.16 Танин мэдэхүйн нэвтрүүлэг гэдэгт шинжлэх ухаан, түүх, соёл, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, зан заншил, хэл бичиг, утга зохиол, урлаг, соёлын өвийг тайлбарлан таниулсан баримтат бүтээл, нэвтрүүлгийг ойлгоно.
|
|||
5 |
- |
4.9 хүүхдэд бага наснаас нь эхлэн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хүний онцлог байдлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээж хүнлэг, энэрэнгүй бие хүн болгон төлөвшүүлэх бодлогыг баримтална.
|
“Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-ын 4 дүгээр зүйл нь Хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр тавих шаардлага бөгөөд энэ нь телевизүүдэд тавих техникийн шаардлага юм. НХХЯ-аас ирүүлсэн санал нь агуулгын шинжтэй байгаа тул саналыг хүлээн авах боломжгүй юм. |
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО