Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг хянаж шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- “MNS 6587:2020 Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага
Техник” Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Зөвлөхийн багт тавигдах шаардлага:
- Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай
- Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, ном, сурах бичиг стандарт, баримт материал орчуулах, боловсруулах, хянах зэрэг ажилд оролцсон бол давуу тал болно.
- Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн
- Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
Жич: Шаардлага тус бүрийг багийн гишүүдээс дор хаяж 1 хүн хангасан байна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2025 оны 03 дугаар сарын 17-ны дотор ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын газрын
ТХТ-ийн Салбарын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Алгирмаа
Утас: 90089108
Мэйл хаяг: algirmaa@crc.gov.mn