Хот суурин, барилга байгууламж хооронд холбооны худаг, сувагчлал, шилэн болон зэс кабель шугам, агаарын шугам угсарч, суурилуулах, барилгын дотор холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболтын ажил үйлчилгээ эрхлэхэд энэхүү тусгай зөвшөөрлийг олгоно. Харин холбооны цамхаг байгуулж, түүн дээр холбооны тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил үйлчилгээ эрхлэх бол тусгай зөвшөөрөлд нэмэлт хийлгэнэ. Тусгай зөвшөөрөл эхэлж авах үед хүсэлтийг хамтад нь гаргаж, авахыг зөвшөөрнө.
Зөвхөн барилгын дотор холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгоно.
Зөвхөн цамхаг байгуулж, түүн дээр холбооны тоног төхөөрмжийг угсарч суурилуулах ажил гүйцэтгэх тохиолдолд энэхүү тусгай зөвшөөрлийг мөн олгох ба ажил үйлчилгээг өргөжүүлж, кабель шугамын угсралт суурилуулалт хийх тохиолдолд тусгай зөвшөөрөлд нэмэлт хийлгэнэ.
Үйл ажиллагааг өргөжүүлж, тусгай зөвшөөрөлд нэмэлт хийхэд зохицуулалтын үйлчилгээний хөлсөд мөн холбогдох нэмэлт орно.
Барилгын тухай хуулийн 14.9-д заасны дагуу 30 метрээс дээш цамхаг угсралтын ажил гүйцэтгэх бол барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл нэмж авах шаардлагатай.
Нөхцөл шаардлага: