Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудан холбооны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт
Шуудан холбооны үйлчилгээний үнэ тарифын зохицуулалт
2013-03-11

ДШХ-ны 1999 оны Бээжингийн 22-р их хурлаас шуудангийн үйлчилгээний үнэ тарифийн тооцооны аргачлалыг өртөгт тулгуурлан хийх талаар анх авч үзснээр өртөгт суурилсан үнийн зарчимд шилжих ажил эхэлсэн.
Энэ тооцооны системд шилжихийн тулд:

•    Илгээмжийн тус бүрийн өртгийг үнэн зөв тодорхойлох
•    Шуудангийн үйлчилгээний тарифын тооцоог боловсронгуй болгох
•    Дотоод шуудангийн үйлчилгээний тарифын үндэслэлийг үнэн зөв тодорхойлох
•    Үйлчилгээний чанар, төрлийг тарифтай холбон хяналтын хугацааг шинэчлэн тогтоохшаардлагатай.

Монгол улсад шуудангийн үйлчилгээний зах зээлийг либеральчилж эхэлснээс хойшхи хугацаанд шуудангийн үйлчилгээ эрхэлдэг 38 байгууллага /үйлчлэгч/ бий болж, үйл ажиллагаа нь жигдэрч байгаа боловч тус тусынхаа  аргачлалаар үйлчилгээний тарифаа тогтоож байна. Шуудангийн үйлчилгээний тарифийн үндэслэлийг хянах, тарифийн зохицуулалтыг хийх үүргийг Монгол улсын Шуудангийн тухай хуулийн 5-р бүлэгт заасны дагуу ХХЗХ хийдэг.
Шуудангийн үйлчилгээний өртгийг тооцох нь явуулагчаас хүлээн авагч хүртэлхи орон зайнд тархсан олон шат дамжлага оролцдог тул хүндрэлтэй асуудалтай тулгардаг. Бид Монгол улсын газар зүй, хүн ам, нийгэм эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн онцлог байдлыг тусгасан аргачлалаар шуудангийн үйлчилгээний үнэ тарифийг хянаж байдаг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2011 оны 15 тоот тогтоолын хавсралт

 

А” ангилал

Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ

 ( Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар хүснэгтэд өөрчлөлт оруулсан. )

Тусгай зөвшөөрлийн ангилал, төрлүүд

Зохицуулалтын хөлсний хэмжээ /мян.төг/

Улсын нутаг дэвсгэрийг хамарсан

Улаанбаатар

Аймагт

Шуудангийн сүлжээ

1

Улс хоорондын

500,0

-

-

2

Бүсийн

100,0

-

-

3

Хотын доторхи

300,0

200,0

100,0

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2011 оны 15 тоот тогтоолын хавсралт

 

“Б” ангилал

Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ

 (Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 73 тоот тогтоол, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар хтус тус өөрчлөлт оруулсан.)

Тусгай зөвшөөрлийн ангилал, төрлүүд

Зохицуулалтын хөлсний хэмжээ /мян.төг/

Улсын нутаг дэвсгэрийг хамарсан

Улаанбаатар

Аймагт

Шуудангийн үйлчилгээ

1

Үндсэн

250,0

200,0

100,0

2

Логистик

500,0

500,0

200,0

3

Буухиа

5000,0

5000,0

-

4

Улс хоорондын шуудангийн илгээлт

1,000,0

800,0

200,0

5

Шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ

150,0

100,0

50,0