- Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагааны талаарх баримт материалыг хадгалах, баяжуулах;
- Сүлжээ хоорондын харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, шаардлага, зааглах цэгийг тогтоох, гэрээний дагуу хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих;
- Харилцаа холбооны салбарын олон улсын стандарт, эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмжид нийцүүлэн үндэсний стандарт, зөвлөмж боловсруулж зохих журмын дагуу батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;
- Гадаад орны болон өөрийн орны дугаарлалтын төлөв байдалд судалгаа хийж, үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний төсөл боловсруулах, батлагдсан дугаарлалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндэсний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж зохицуулах;
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, гэрээний биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг заавар, зөвлөмжөөр хангах;
- Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
- Домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдсон зохицуулалт хийх, домэйн нэрийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, эдгээртэй холбоотой зохицуулалтын журам, баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
- Интернэтэд суурилсан үйлчилгээ, цахим орчин дахь контентын талаар зохицуулалтын арга хэмжээ авах, судалгаа хийх, заавар, зөвлөмж боловсруулах.