Яагаад интернэтийн холболтын хурд зарим үед удаан байдаг вэ?
Энэ нь хэд хэдэн шалтгаанаас үүдэн үүсдэг.
- PC буюу компьютерийн тохиргоо
Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй ой санамж , хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерийг удаашируулдаг. Таны үйлчлэгч оператор холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаархи мэдээллээр таныг хангах эсхүл уг тохиргоог хийж өгөх үүрэгтэй.
- Оргил ачаалалтай цагийн хүлээгдэл
Оргил ачаалалтай цагт сервер рүү хандсан холболтын тоо нь серверийн багтаамжаас хэтэрсэн тохиолдолд контент байршуулагч вэб сервер нь ачаалалд ордог. Энэ үед мэдээлэл авахад хүлээгдэл үүсдэг. Та хэсэг хугацааны дараа дахин хандах нь зөв.
- Контентийн үйлчлэгчийн системийн тохиргоо
Төрөл бүрийн вэб серверүүд нь эцсийн хэрэглэгчид мэдээллийг өөр өөрийн гэсэн хурдаар хүргэдэг . Өндөр хүчин чадалтай CPU болон томоохон ой санамж бүхий вэб сервер нь бага чадалтай серверийг бодвол ихээхэн хэмжээний контентийг байршуулах боломжтой байдаг.
- Контентийн үйлчлэгчийн холболтын хурд
Дээрхийн нэгэн адилаар контентийн үйлчлэгчийн интернэтэд холбогдсон хурд буюу тоон сувгийн багтаамжаас шалтгаалан эцсийн хэрэглэгчийн холбогдох хурд өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл локал интернетийн холболтын хурд хичнээн сайн байлаа ч хэрэв контентийн үйлчлэгчийн интернэтэд холбогдсон хурд нь хангалтгүй бол хэрэглэгч тухайн сайтад бага хурдаар холбогдоно гэсэн үг.
- Гадны нөлөөллөөс болсон хүлээгдэл / завгүй болох
Гадаад улс орны дуудлага дамжих замын ачаалал болон хүлээгдлээс зарим тохиолдолд хурд удааширдаг.
Утсан холбоог ашигласан хувийн хэрэглэгчдэд өргөн зурвасын холболтын сүлжээний менжментийн талаархи мэдээллийг маш тодорхой болгох үүргийг үйлчлэгч операторууд хүлээсэн.
ХХЗХороо хөдөө сумдад интернэтийн заавал хүргэх хамгийн доод хурдыг тогтоож үйлчлэгч компаниуд нь үүрэг хүлээсэн байдаг.
Хэрэв таны өргөн зурвасын интернэтийн холболтонд хүндрэл гарвал үйлчилгээ эрхлэгчдээ эхлээд хандаж хурдаа нэмэгдүүлэх зөвлөмж зааврыг авч болно.
Утасгүй сүлжээний хамгаалалтын тухай
Утасүй сүлжээний аюулгүй байдлыг яагаад хангах хэрэгтэй байдаг вэ?
Утасгүй интернэтийн сүлжээн дэх зөвшөөрөгдөөгүй буюу бүртгэлгүй хэрэглэгч нь бусадтай сүлжээгээр холбогдсон таны компьютерийн дурын файланд нэвтрэн орсноор тэдгээрийг эвдэх, ашиглах боломжтой.
Тэд таны утасгүй сүлжээг ашиглан садар самууныг сурталчлах зэрэг хүсээгүй үйлдлийн хэрэгсэл болгон ашиглаж ч болно. Түүнчлэн бусад хүн таны таны утасгүй сүлжээг ашигласнаар интернэтийн чинь холболтын хурд эрс буурна. Утасгүй сүлжээг өөр хүнд ашиглуулж байгаа нь таны утасгүй сүлжээг ашиглах үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээний тань чинь нөхцлөөс шалтгаалан гэрээгээ зөрчсөн гэж үзэхэд ч хүргэж болно.
Утасгүй сүлжээг хэрхэн хамгаалах вэ?
Утасүй сүлжээг хамгаалах 4 шатны үйлдлийг хийнэ.
1. Администраторын өгсөн хэрэглэхэд зориулсан нууц үгийг өөрчлөх
2. Wi-Fi дэх Protected Access (WPA, WPA2 ) эсвэл Wired Equivalent Privacy (WEP)гэсэн түлхүүрийг залгах
3.Утасгүй сүлжээний хамрах хүрээнд таны байгааг илэрхийлэх Service Set Identifier (SSID) дэх нэвтрүүлэгчийг унтраах
4. Өөрт олгогдсон SSID –ийн нэрийг өөрчлөх
Сүлжээний аюулгүй байдлыг хангах үйлдлийн дарааллыг сүлжээний хамгаалах тоног төхөөрөмж / буюу роутер/ -тэй хамт нийлүүлэгддэг гарын авлагаас үзэж болно. Түүнээс гадна төхөөрөмж үйлдвэрлэгч нь хамгийн энгийн байдлаар хэрхэн сүлжээний аюулгүй байдлаа хангах талаар тохиргоо хийхдээ зааварчилга өгч болно.
Аль утасгүй сүлжээг ашиглаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
“ Сүлжжэний холболт буюу “Network Connections" гэсэн цэсэндэх “Утасгүй сүлжээний холболт “ (Wireless Network Connection )эсвэл өөр ойролцоо нэртэй цонхыг нээж тухайн мөчид ашиглаж буй сүлжээгээ тодорхойлно. Та зөвшөөрөгдөөгүй утасгүй сүлжээнд холбогдсон байгаагаа мэдвэл салгаж таны ашиглах зөвшөөрөл бүхий сүлжээрүүгээ шилжих холболтыг хийнэ.
Утасгүй сүлжээний аюулгүй байдал нь хангагдаагүй байхад яагаад төлбөргүй интернэтийг ашиглаж болохгүй гэж?
Хэрэв өөр хүнд харьяалагдаж байгаа утасгүй сүлжээг та зөвшөөрөлгүй ашиглах буюу та түүний сүлжээг нь ашиглах эрхгүй бол таны холболт баталгаагүйд тооцогдоно. Үүнтэй холбогдож эрх зүйн зөрчлүүд гарах бөгөөд интернэтийн сайтаас сайтанд шилжин хайлт хийх таны үйл ажиллагааг монитордох болон таны мэдээллийг хулгайлж ч болно. Тэр этгээд өөрийн утасгүй сүлжээний хэрэгслэлээрээ дамжуулан интернэт дэх таны хайлтыг мөрдөн дагаж таны электрон нууц үг ийг хэрэглэж болно.
Төлбөргүй , утасгүй интернэтийн бүс хаана хаана байдаг вэ?
Улаанбаатар хотод утасгүй интернэтийн чөлөөт бүс хэд хэд байдаг. Тэр нь голдуу их дээд сургуулиуд төвлөрсөн МҮТПарк, хотын төвд МЦХ ХК-ийн төв байрны орчим болон нисэх буудалд хил гараад......... гэсэн газруудад байрладаг. Эдгээр газруудад интернетийнхээ браузерийг идэвхжүүлэхдээ тэдгээрийн нөхцлийг сайтар уншиж тэдгээрийг зөвшөөрч буй эсэхээ шийдээрэй. Мөн үүний зэрэгцээ үнэгүй утасгүй интернэт ашиглах талаараа ашиглалтын ажилтнудаас зөвлөгөө авч болно.