Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Эрхийн бичиг сунгах
Эрхийн бичиг сунгах
2014-11-05
Эрхийн бичиг сунгах Эрхийн бичиг сунгах

Хэрвээ Радио давтамж ашиглах эрхийн бичгээ сунгуулахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.    

1.    Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

  • Та Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг эрхийн бичгийн хугацаа дуусахаас 21 буюу түүнээс дээш хоногийн өмнө ХХЗХ-нд гаргана.

2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Эрхийн бичгээ сунгуулах бол дараах сунгалтын маягт-г бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн сунгалтын өргөдлийн маягт

Бүрдүүлсэн материалаа ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Эрхийн бичгийн сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

 

3. Радио давтамж ашиглах эрхийн бичгийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох албад нь эрхийн бичгийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Эрхийн бичгийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай эрхийн бичиг эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Эрхийн бичгийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Эрхийн бичгийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Радио давтамж ашиглах түр эрхийн бичгийн хугацааг нэг удаа 3 сараар сунгаж болно.
  • Эрхийн бичиг нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Эрхийн бичгийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

Төлбөр

Эрхийн бичгийг сунгах шийдвэр гарсны дараа холбогдох төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно.