Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
2014-06-27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 4 дүгээр   хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 6 асуудлыг хэлэлцэж, хорооны 4 тогтоол болон 1 тэмдэглэл гарган шийдвэрлэсэн болно.

Тус хорооны хуралдаанаар “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах /АйПиТВ/ үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл, “Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх” болон “Радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрөл олгох уралдаант шалгаруулалтыг тус тус зохион байгуулах, албадаас холбогдох баримт бичгийг боловсруулан хорооны хуралдаанд оруулахыг үүрэг болгосон тогтоолыг тус тус гаргав. Хуралдаанаар “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын шинэчилэх тухай асуудлыг хэлэлцээд уг журмыг 2014 оны 15 тоот тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсан болно.

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  нэр бүхий 41 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  1 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Мөн холбогдох хууль, тогтоомжийн заалт, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, хүсэлт гаргасан 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр 2014 оны 17 тоот тогтоол гарган тус тус шийдвэрлэсэн болно.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-04-28