Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 5...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар хуралдааны мэдээлэл
2014-06-27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 13 асуудлыг хэлэлцэж, хорооны 12 тогтоол, 1 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Хуралдаанаар харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын чанарын гарын авлага, түүний холбогдох багц баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан батлав. Түүнчлэн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтын тухай хэлэлцэн “Монгол Улсын хэмжээнд тоон радио релейнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт”-ыг батлаж, давтамжийн зохицуулалтыг шинэчилэн хийх нөхцлийг бүрдүүлж байна.

ХХЗХ-ны хуралдаанаар “Улс хоорондын агаарын шуудангийн илгээлтийн үйлчилгээний үнийн доод хязгаарыг батлах тухай” 2012 оны 50 тоот тогтоолыг хүчингүй болгов.  “Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох, харилцан холболтын журам”, “ХХЗХ-ноос санал, гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг тус тус шинэчилэн тогтоолоор батлав.  

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай” хууль, “Шуудангийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  16 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  6 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Мөн холбогдох хууль, тогтоомжийн заалт, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, хүсэлт гаргасан 6 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-06-19