Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээнд 2012 оны 12 дугаар сард хийсэн шалгалтын дүн
.expandedNode div{
display: block;
margin-left:20px;
}
a:link {color:#FF0000;} /* unvisited link */
a:visited {color:#00FF00;} /* visited link */
Батмөнх.Д: a:hover {color:#FF00FF;} /* mouse over link */
.collapsedNode div{
display:none;
}
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл
1. 2012 оны 12 дугаар сард хийсэн шалгалтын дүн
Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хууль тогтоомжийн болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд 2012 оны 12 дугаар сард хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.
Үзлэг шалгалтанд нийт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт 44 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан.
Дээрх шалгалтаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийснээс гадна студи, техник төхөөрөмжийн стандарт шаардлага, техникийн чанарын үзүүлэлтүүдэд хэмжилт шалгалт хийж байгууллага тус бүрт холбогдох үүрэг даалгавар, заавар, зөвлөмжийг газар дээр нь өгч ажилласан болно.
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЧИГЛЭЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД АВСАН АРГА ХЭМЖЭЭ
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, тус хорооноос хийдэг байнгын мониторингийн дүн болон хамтарсан байгууллага тус бүрийн өгсөн үнэлгээг авч хэлэлцээд, нэгдсэн дүнг гаргасан.
Нэгдсэн дүнгээр
5 кабелийн сувагт зөрчлийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгч, 8 газарт албан шаардлага, сануулга хүргүүлж хугацаатай үүрэг даалгавар өгсөн бол 5 кабелийн сувагт тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхийг сануулах арга хэмжээ авсан.
Харин 21 кабелийн сувагт тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилт маш хангалтгүй байсан тул тус хорооны улсын байцаагч дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцээд зөрчил дутагдлыг арилгах талаар 45 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.
Шалгалтанд үйл ажиллагаа явуулж байгаа 21 кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.
Шалгалтын дүнг шалгалтад хамрагдсан бүх кабелийн сувгуудад мэдэгдэж, илэрсэн зөрчил дутагдал бүрийг техникийн хэмжилт шалгалтын тайлангийн хамтаар хүргүүлж, арга хэмжээний төрлөөс шалтгаалан зөрчлийг арилгах өөр өөр хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
ХЭМЖИЛТ, ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР АВСАН АРГА ХЭМЖЭЭ
2. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа кабелийн сувгуудаас тусгай зөвшөөрлөө түтгэлзүүлсэн 21 газрыг дахин шалгалаа.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт 44 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хууль тогтоомжийн болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд 2012 оны 12 дугаар сард хяналт шалгалт хийж, 21 кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.
Тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн сувгууд дээрх хугацаанд улсын байцаагчдын дүгнэлтэд дурдагдсан зөрчил дутагдлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, энэ талаар хийгдэж буй ажлаа 2013 оны 02 дугаар сарын 22-ны дотор ХХЗХ-нд ирүүлэх үүрэг даалгавар авсан бөгөөд ХХЗХ-с дээрх 21 газрын зөрчил дутагдлыг арилгасан тухай мэдээллийг хүлээн авч, шаардлагатай газруудын зөрчлийг арилгасан байдлыг газар дээр нь дахин шалгаж үзсэн болно.
2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХХЗХ-ны хурлаар тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлсэн дээрх 21 сувгийн зөрчил дутагдлыг арилгасан бодит байдал, ажлын хэсгийн нэгдсэн дүнг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээх эсэх асуудлыг авч хэлэлцээд дараах шийдвэр гарсан болно. Үүнд: 5 сувгийн тусгай өвшөөрлийг сэргээж, 7 сувагт зөрчил дутагдлыг бүрэн арилгах талаар 7 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч, дахин шалгуулах нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрлийг сэргээсэн бол үлдсэн 9 сувгийн хувьд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан бодит байдал хангалтгүй байна гэж үзээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан болно.
ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН ДАГУУ АВСАН АРГА ХЭМЖЭЭ ХЭМЖЭЭ