Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад...
Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн
2014-01-14
Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } .collapsedNode div{ display:none; } “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2013” бүсийн семинарын хүрээнд тус хорооны ажлын хэсэг 2013 оны 10 дугаар сарын 11-ээс 11 дүгээр сарын 08-ны хугацаанд Төв, Дундговь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад үйлчилгээ эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, радио давтамж ашиглалтын байдал, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт, техникийн стандарт хангасан байдалд үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үзлэг шалгалтад нийт телевизийн өргөн нэвтрүүлгийн 24, телевизийн олон сувгийг дамжуулах 17, радио өргөн нэвтрүүлгийн 17 тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус тус хамрагдсан бөгөөд хяналт шалгалтыг дараах чиглэлээр хийсэн болно. Үүнд: Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд: Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайлбал, нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа, Монгол бүтээлийн эзлэх хувь хэмжээ, хөтөлбөрийн цагийн хуваарийг баримтлах зэрэг үзүүлэлтүүдээс гадна телевизийн хөтөлбөрийн бүтцийг авч үзсэн ба тухайн телевизийн өөрийн бүтээл үйлдвэрлэл, хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо болгосон байдал, арилжааны шинжтэй нэвтрүүлгийн хувь хэмжээ, мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, орон нутгийн иргэдэд чиглэсэн нэвтрүүлэг, киноны эзлэх хувь хэмжээнд телевиз тус бүрээр үнэлэлт өгч, эфирийн телевизүүдийн хөтөлбөрийн өнөөгийн байдлыг харьцуулан авч үзсэн. Түүнчлэн техник стандарт хангасан байдлыг MNS 5592-1:2006: Телевизийн студи – Үндсэн шаарлага, MNS 5592-2:2006: Телевизийн студи – Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага, MNS 4910:2000: Телевизийн дамжуулах станц, техникийн шаардлага, MNS 5762:2007: Цамхагт суурилуулсан антенн фидерийн байгууламж, аюулгүй ажиллагааны шаардлага, давтамж ашиглалтын байдал, радио тоног төхөөрөмжинд хэмжилт, шалгалтыг хийлээ. Үйлчилгээ эрхлэгчдийн давуу талууд: Санхүүгийн бэрхшээлийг үл харгалзан орон нутагт мэдээ мэдээллийг түгээх сонирхол бүхий байгууллага, аж ахуйн нэгжүүд олон байгаагийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд зориулсан мэдээлэл, ярилцлага, шууд нэвтрүүлгийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бэлтгэн хүргэдэг. Өөрийн бүтээлийг нэмэгдүүлэх талаар ажиллаж танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд хөгжил, боловсролын чиглэлийн тодорхой нэвтрүүлгүүдтэй болж, чат, урсдаг үгэн зарыг зогсоож, зарыг хөтөлбөр хуваарьтаа оруулан дуу хоолойгоор уншиж хүргэдэг болсон байна. Хууль зөрчсөн зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барьж, орон нутгийн цагдаа, эрүүл мэнд, боловсролын газруудтай хамтран ажиллаж, оюуны өмчтэй бүтээл ашиглах зөвшөөрлийн гэрээг байгуулж эхэлсэн. Зарим байгууллагууд телевиз, радиогийн студийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан стандарт шаардлага хангахын төлөө тохижуулан ажиллаж байна. Нийтлэг зөрчил дутагдал: Ихэнх телевизүүдийн хөтөлбөрийн бүтэц нь орон нутгийн мэдээ мэдээлэл, ярилцлагын цаг, зар сурталчилгаа, орчуулгын кино, хүүхэлдэйн кино зэргээс бүрддэг төдийгүй өөрийн бүтээсэн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ бага 10-20%-тай, телевиз, радио нь тогтсон хөтөлбөргүй, хөтөлбөр хуваарийг иргэдэд урьдчилан мэдээлдэггүй, насны ангилал тэмдэг тэмдэглэгээг ашигладаггүй. Зарим телевизүүд нэвтрүүлгийн доогуур урсдаг зарыг тогтмол урсгадаг. Зарим FM-үүд дуугаа автоматаар эфирт олон цагаар тавьдаг, өөрийн бүтээл байхгүй, хөтлөгчгүй. Ихэнх телевиз, радиогийн студи нь стандарт шаардлага хангалтгүй, цонх, паркетан шалтай, акустик байхгүй, тоног төхөөрөмжийн газардуулга, кабелийн сувагчлал хийгдээгүй, тоног төхөөрөмжөө зөв байршуулаагүй, зориулалтын зогсуур, хэмжилтийн багаж төхөөрөмжгүй, хэмжилт тохиргоог хийдэггүй. Эфирээ эвлүүлгийн программ ашиглаж явуулдаг, дуу, дүрсийн гаралт, дамжуулалтыг зориулалтын бус кабелиар холбодог. Зарим телевизүүдийн студи, эфирийн өрөө, нэвтрүүлэх станц зэрэг нь хамтдаа нэг өрөөнд байрладаг. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчний нөөц дутагдалтай ч мэргэжлийн хүнийг гэрээгээр авч ажиллуулах, заавар зөвлөгөө авах, мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх талаар анхаардаггүй зэрэг нийтлэг зөрчил дутагдалтай байлаа. Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, хэмжилт шалгалтын дүнг үндэслэн авсан арга хэмжээ   Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд: Монгол Улсын хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн гэрээ болон телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх; Нийт сувгийн тоо, гадаад, дотоод сувгуудын харьцаа болон тухайн орон нутагтаа Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, кабелийн сувгийн дамжуулалын байдал, тусгай зөвшөөрөлгүй суваг гаргаж байгаа эсэх; Хэрэглэгчийн үйлчилгээ, эрх ашиг, гомдол саналыг хэрхэн барагдуулдаг эсэх, үйлчилгээний нөхцөл, чанар, хэрэглэгчийн гэрээ, агаарын олон сувгийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын нэвтрүүлэгчийн цацаргалтын спектрт дүгнэлт өгөх, харилцан нөлөөллийг тодорхойлох чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь технологийн шинэчлэлийг өөрсдийн хүчин чадалд тулгуурлан, сүүлийн үеийн шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлж, бүрэн тоон технологид шилжсэн байна. Харин үйлчилгээ эрхлэгчдэд дараах нийтлэг зөрчил дутагдал илэрсэн. Үүнд: Тусгай зөвшөөрөл авсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй, эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө үйл ажиллагаагаа явуулахгүй, өөр бусадтай гэрээтэй, гэрээгүйгээр тусгай зөвшөөрлийн үйлчилгээний эрхийг бусдад шилжүүлсэн. Үйлчилгээ эрхлэгчид нь хэрэглэгчийн гэмтэл саатал, гомдлыг ээлжийн операторууд утсаар хүлээн авч, гэмтэл саатлыг техникчдэд шилжүүлэн тодорхой хугацаанд шийдвэрлэх зарчмаар ажиллаж байгаа боловч хүлээн авсан мэдээллийн бүртгэлдээ анализ хийдэггүй, тухайлбал гарсан гэмтэл саатлын шалтгаан түүнийг арилгах, бууруулах талаар авч буй арга хэмжээ дутмаг байна. Мөн гэмтэл барагдуулах хяналтын хугацаа хэрэглэгчдийнхээ өмнө хүлээх хариуцлага тодорхой бус, ашиглалт үйлчилгээний горим алдагдсан, энэ чиглэлээр тогтсон дүрэм журамгүй байна. Телевизүүдээс кабелийн телевизийн студид ирж байгаа дуу дүрсийн сигналын чанар болон хэрэглэгч дээр ирж буй дохионы түвшин харилцан адилгүй, стандартын шаардлага хангахгүй, түүний хяналт муу байна. Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн дагуу тухайн телевиз, радио, кабелийн сувгийн эрх эзэмшигчээс гэрээний үндсэн дээр заавал албан ёсны зөвшөөрлийг авсан байх шаардлагатай хэдий ч үйлчилгээ эрхлэгчидтэй албан ёсны гэрээг байгуулаагүй, зарим байгуулсан гэрээнд стандартын үзүүлэлтүүдийг хангасан сигнал өгч, дамжуулж байх, зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх үүрэг хариуцлагыг хэрхэн тооцох талаар тодорхой заалтууд тусгагдаагүй; Ихэнх кабелийн телевизүүд хэрэглэгчийн гомдол саналаа хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхой бус, хэрэглэгчийн үйлчилгээ муу, хэрэглэгчтэй байгуулдаг гэрээ нь сайн хийгдсэн ч, үйлчилгээ эрхлэгчийн эрх ашиг давамгайлсан, дуудлага өгөх утас хаягийн мэдээлэл хангалтгүй, хэрэглэгчдэд үнэ тариф, сувгийн талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, танилцуулга, гарын авлага, тараах материалаар хангадаггүй, Зарим нэг кабелийн телевизүүд радиог зарын суваг болгон дамжуулж, урсдаг зар явуулж байсан зэрэг нийтлэг зөрчил дутагдалтай байна.   Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, хэмжилт шалгалтын дүнг үндэслэн авсан арга хэмжээ