Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ТВ...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ТВ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 4 газрын хамтарсан шалгалт
2014-01-10
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ТВ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 4 газрын хамтарсан шалгалт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ТВ өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд 4 газрын хамтарсан шалгалт
.expandedNode div{ display: block; margin-left:20px; } .collapsedNode div{ display:none; } Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Оюуны Өмчийн Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагын хэрэгжилт, техникийн стандарт хангасан байдалд 2013 оны 01 дүгээр сарын 07-оос 2 дугаар сарын 02-ны хооронд үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Үзлэг шалгалтанд нийт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 17 телевизийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсан. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, тус хорооноос хийдэг байнгын мониторингийн дүн болон хамтарсан байгууллага тус бүрийн өгсөн үнэлгээг авч хэлэлцээд 1 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, 4 үйлчилгээ эрхлэгчид түдгэлзүүлэхийг сануулж 6 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн, 5 үйлчилгээ эрхлэгчид сануулга үүрэг даалгавар, 5 үйлчилгээ эрхлэгчид үүрэг даалгавар хүргүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллаа.   ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ШАЛГАСАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД         ШАЛГАСАН БАЙДАЛ, ИЛЭРСЭН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ     Шалгалтанд хамрагдсан 17 телевиз бүгд арилжааны статустай телевизүүд бөгөөд телевизүүдийн хөрөнгө оруулагчдын эзэмшлийн байдлыг авч үзэхэд 100% Монголын хөрөнгө оруулалттай байна.   Телевизүүд дунджаар хоногт 18-23 цагийн хөтөлбөр бэлтгэн дамжуулж байна. Монгол Улсад бүтээгдсэн нэвтрүүлгийн хувь дунджаар 78% (Зураг-1) буюу өндөр үзүүлэлттэй байгаа ч энэ нь Боловсрол, ТМ, MN-25 телевизүүд дээр мониторингийн зарим саруудын дүнгээр бусад телевизүүдтэй харьцуулахад харьцангуй бага, 50 хувийг дөнгөж хангаж байгаа үзүүлэлт ажиглагдаж байгаа нь гадны кино, цэнгээнт хэлбэрийн шоу, тоглолт ихээр гаргадагтай холбоотой. Монгол Улсад бүтээгдсэн нэвтрүүлгийн хувь хэдийгээр 50 хувиас дээш гарсан үзүүлэлттэй байгаа боловч үүний дийлэнх хувийг арилжаа, худалдаа, зар сурталчилгаа, улс төрийн шинж чанартай нэвтрүүлгүүд эзэлж, олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чиглэлээр хийж буй нэвтрүүлгийн эзлэх хувь хангалтгүй дунджаар 13 хувьтай (Стар 4%, Ийгл 6%, С1 6.6%, ТВ8 7.7%, ТМ 8%) байгаа нь телевизүүд хөтөлбөрөө бэлтгэхдээ олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилгоо биелүүлээгүй, үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдлэх, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх тал дээр хангалтгүй байна гэж үзэхэд хүргэж байна. Бизнес мэдээ, ТВ зууч, ТВ худалдаа, зарын цаг зэрэг арилжааны шинж чанартай нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ телевиз бүрт харилцан адилгүй байгаа хэдий ч дунджаар 8 хувьтай байна. Харин ТВ5 22 %, Эх орон 22%, ТВ8 15%-тай харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа нь шаардлага хангахгүй байгаа бол NTV, Монгол телевизүүдийн хувьд ийм төрлийн нэвтрүүлэг бэлтгэн явуулдаггүй бөгөөд хөтөлбөрт эзлэх соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлэг 17-19 хувьтай байгаа нь сайшаалтай байна. Түүнчлэн, чанартай, үзэгчдийн таашаалд нийцэхээр сайн нэвтрүүлгүүд хийж эхлэх болсон сайн тал ажиглагдаж байна. Тухайлбал Монгол телевиз, UBS, NTV, SBN, Эх орон, ETV, ТВ8, телевизүүдийг онцолж болно. Хөтөлбөрийн бүтцийн хувьд телевизүүд нийтлэг шинж чанартай байгаа ба дунджаар хөтөлбөрийн 35 хувийг нэг ангит болон олон ангит уран сайхны кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, 23 хувийг мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, 18 хувийг цэнгээнт төрлийн нэвтрүүлэг, 13 хувийг арилжааны шинж чанартай нэвтрүүлэг тус утс эзлэж байгаа бол хүүхэд, боловсрол, хүмүүжил, спорт , эрүүл мэнд, аялал жуулчлал, байгаль экологи, үндэсний хэл, түүх соёл, ёс заншил, өв уламжлал, соёл урлагийн төрлийн нэвтрүүлэгт зөвхөн үлдсэн цагт ноогдож байна. ХХЗХ-ны Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн ерөнхий нөхцөл шаардлагын 6.4-д “Нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь арван таван минутаас хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу мониторинг хийсэн дүнг авч үзэхэд нэг цагт дамжуулах зар сурталчилгааны дундаж хугацаа өмнөх 2011 оны мониторингийн дүнтэй харьцуулахад 2012 оны дүн буурсан үзүүлэлттэй байгаа нь сайшаалтай хэдий ч 15 минутыг барих хэмжээнд арай хүрээгүй байна. (2012 оны дундаж, 2013 оны 1-2 сарыг харьцуулсан байдлаар Зураг-3д үзүүлэв) Мониторингийн дүнгээс харахад зар сурталчилгааны хэтрэлттэй нийтлэг телевизүүдээс Монгол, Ийгл телевизүүд зар сурталчилгааны 15 минутын цагийг барьж ажилладаг нь харагдаж байгаа бол Ард, Шинэ дэлхий, Стар телевизүүдэд хэтрэлт хамгийн бага байгаа нь зар сурталчилгааны нийлүүлэлт бага байдагтай холбоотой. Хэдийгээр 2011 оны дүнтэй харьцуулахад хэтрэлт багассан төлөвтэй байгаа ч MN-25, ТВ-5, NTV, UBS, Боловсрол телевизүүдийн хувьд зар сурталчилгааны тогтмол хэтрэлт байсаар байна. Ихэнх телевизүүд мессежийн тусгай дугаарыг дууны захиалга авах, интернэт мэндчилгээ хүргэх, шууд ярилцлагад санал авах, зар авах зэрэгт ашиглаж байсан, мөн түүнчлэн сүүлийн үед лотто, бооцоот, таавар хэлбэрийн нэвтрүүлэгт ашиглаж байгаа нь Ерөнхий нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэж үзэхэд хүргэсэн бөгөөд үзэгчдээс ирүүлсэн мессежийг дэлгэц дээр шууд харуулахгүй, аливаа хууль тогтоомж зөрчсөн зар, мэдээллийг хяналттай гаргах, кирилл үсэгт шилжүүлэх, Монгол хэлний дүрмийн болон найруулгын хувьд хянах зэрэг шаардлагуудыг хангахгүй байсан. Энэ асуудлын хүрээнд эд мөнгөний хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах талаар МУ-ын Сангийн Яамнаас тодруулга авах, мэдээлэл солилцох шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үйлчилгээ эрхлэгч нь телевизийн нэвтрүүлгийг урьдчилан гаргасан хөтөлбөрийн дагуу, цагийн хуваарийг баримтлан нэвтрүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт хийх зорилгоор 2012 оноос хөтөлбөрийн цагийн хуваарийн дагуу нэвтрүүлж байгаа байдал, хөтөлбөрт тусгагдаагүй нэвтрүүлэг цацсан байдалд мониторинг хийж эхэлсэн болно. Мониторингийн 2012 оны дундаж үзүүлэлтээр хөтөлбөрийн цагийн хуваариас зөрсөн зөрчлийн тоогоор ТВ5, UBS, Боловсрол телевизүүд өндөр үзүүлэлттэй, хөтөлбөрт тусгагдаагүй нэвтрүүлэг цацсан зөрчлийн тоогоор Боловсрол, SBN, C1, TВ5 телевизүүд өндөр үзүүлэлттэй байна. Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн студи болон техник тоног төхөөрөмжид тавих Монгол Улсад мөрдөж байгаа “Телевизийн студид тавигдах үндсэн шаардлага “MNS 5592-1:2006, “Телевизийн студийн тоног төхөөрөмжинд тавигдах үндсэн шаардлага “MNS 5592-2:2006, стандартуудыг хангаж байгаа эсэхэд хэмжилт шалгалтыг хийсэн. Телевизийн студид тавигдах стандарт шаардлагын дагуу студийн хэмжээг тодорхойлох, студийн гэрэлтүүлэгт тавигдах үндсэн шаардлага, студийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалалд тавигдах шаардлага зэрэг үзүүлэлтээр үнэлгээ өгсөн. Түүнчлэн, студийн тоног төхөөрөмжид тавигдах стандарт шаардлагын дагуу студийн цахилгаан хангамж, студийн техник төхөөрөмжийн холболт дотоод сувагчлал, хяналтын систем техник төхөөрөмжийн өрөөний стандарт шаардлагыг хангасан байдал тухайн телевизийн ашиглаж байгаа үндсэн формат, студийн болон зөөврийн сурвалжлагын камер, нэвтрүүлэг бэлтгэдэг эвлүүлгийн төхөөрөмж, явуулын станцын тоног төхөөрөмжүүд, аваарын горимд ажиллах нөөц боломж, эфирийн студийн дүрсийн үндсэн гаралтын дохио, эфирийн студийн дууны үндсэн гаралтын дохио, телевизийн технологид ашиглаж байгаа программ хангамжууд, телевизийн нэвтрүүлэх станц болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй холбогдсон байдал зэрэг үзүүлэлтээр үнэлгээ өгсөн. Телевизүүд дунджаар 2-3 студитэй, UBS телевиз 8 студитэй, Эх орон, Стар, ТМ, Ард телевизүүд тус бүр 1 студитэй байна. Телевизүүдийн нэвтрүүлэг бэлтгэх болон телевизийн студийн хэсэг тоон технологид шилжсэн байдлыг авч үзэхэд 25 хувь нь аналоги, 75 хувь нь тоон системд шилжсэн байгаагаас 8 телевиз стандарт тодролын тоон технологид, 4 телевиз өндөр тодролын тоон технологид (Монгол телевиз, Эх орон, 25-р суваг, NTV) тус тус шилжсэн байна. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд технологи үйл ажиллагааны хувьд SBN, 25-р суваг, ТВ5, Монгол телевиз, С1, Шинэ дэлхий, ТВ9, Ийгл зэрэг 8 телевиз нөөц горимд ажиллах боломжтой бол 9 телевиз нөөц горимд ажиллах нөхцөл боломжийг бий болгоогүй, технологийн горим зөрчсөн байдалтай байсан. Эвлүүлгийн програмаас эфир дамжуулдаг 8 телевиз байгаа бол технологийн дагуу сервер ашиглан эфир дамжуулдаг 9 телевиз (ТМ, Монгол телевиз, NTV, Ийгл, Шинэ дэлхий, SBN, С1, ТВ9, NTV) байна. Мөн явуулын станцтай 12 телевиз, явуулын станцгүй 5 телевиз (ТМ, С1, Стар, Ард, Боловсрол) тус тус байна. Техникийн өрөөний болон студийн техник төхөөрөмж, суурилуулалтын стандарт хангасан байдал нь Монгол телевиз, UBS, SBN, Шинэ дэлхий, Ийгл, ТВ9 зэрэг телевизүүдэд харьцангуй сайн байсан бол ТМ, Стар, Эх орон, Боловсрол, Ард зэрэг телевизүүдэд хангалтгүй байна. Шалгалтанд хамрагдсан Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий нийт 18 телевизийн тархалтын хэмжилтийг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 40 цэгт хэмжсэн болно. Дээрхи телевизүүдийн хэрэглэгч, үзэгчдэд хүргэж буй нэвтрүүлгийн хармах хүрээг тодорхойлохын тулд хотын төвийн болон захын байрлал бүхий цэгүүдийг сонгон авч тухайн цэгт ирж байгаа телевизийн дохионы цахилгаан соронзон оронгийн хүчлэгийн хэмжээг хэмжин тухайн утгыг тэмдэглэн авахын зэрэгцээ хэмжилтийн бодит график дүрслэлийг зураг хэлбэрээр баримт болгон авсан болно. Хэмжилтийн дүнгээр хамрах хүрээний алслалт болон хамрах талбайн хувьд хамгийн сайн нь Монгол ТВ байгаа ба бага чадал бүхий нэвтрүүлэгчүүдийн сигналын тархалт хангалтгүй байгаа нь харагдаж байна. Хотын төв хэсэг болох барилга орон сууцны нягтрал ихтэй хэсгүүдэд сигналын түвшин нь бага байгаа нь тэдгээр газруудад орчны унтралт ихтэй байгаагаас болж байна. Ойр зайд сигналын түвшин бага хэмжигдсэн боловч түүнээс хол зайд түвшин илүү их байгаа нь газар орны гадаргуугийн өндрийн ялгаанаас хамаарч байна. Гадаргуугийн тэгш бус байдлын онцлогоос хамаарч долгион тархалтын хувьд хаалттай бүс үүсдэг газруудад телевизийн дохио хүрч чадахгүй байдаг нь энэ удаагийн хэмжилтээр дахин батлагдаж байна. Дээрх нөхцөл шалтгаануудыг сайтар анхаарч тоон телевизийн нэвтүүлэгчийн байршил, антенны төрөл, чадлын хэмжээг сонгон авах нь зүйтэй байна. Дээрхи телевизүүд нь тоон системд шилжих хүртэл одоогийн нэвтрүүлэх төхөөрөмжөө энэ байгаа хэвээр нь ашиглах сонирхолтой байна. Үүний нэгэн адил шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа Ард телевиз нь нэвтрүүлэх төхөөрөмжөө авч ашиглаагүй, Стар телевизийн захиалсан тоног төхөөрөмж нь давтамжийн хуваарь зөрсөн учраас буцаагдан засварлагдаж ирэхээр болсон байдалтай байна.     ХЭМЖИЛТ, ШАЛГАЛТЫН НЭГДСЭН ДҮНГЭЭР АВСАН АРГА ХЭМЖЭЭ         ШАЛГАЛТЫН ХҮРЭЭНД АВСАН АРГА ХЭМЖЭЭ   Холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тэдгээрийг хэрхэн хангаж ажиллах, гарч буй зөрчил дутагдал бүрийг хэрхэн залруулах талаар тайлбарлан таниулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн; “Нэг цаг тутамд дамжуулах зар сурталчилгаа нь арван таван минутаас хэтрэхгүй байна.” заалтын хэрэгжилтэд хийсэн Зохицуулах хорооны мониторингийн явцын байдлын дүнг танилцуулж, хугацаа хэтэрсэн талаар Улаанбаатар хотын телевизүүдэд анхааруулсан бөгөөд мониторингийн 2012 оны 1 дүгээр сараас 2012 оны 12 дугаар сар хүртэлх дүнгээр зар сурталчилгааны тогтмол хэтрэлттэй 7 телевизэд (UBS, SBN, NTV, C1, TV5, MN25, Боловсрол) телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ болон ХХЗХ-ны 2011 оны 27 дугаар тоот тогтоолыг үндэслэн АНЗ тооцох арга хэмжээ авагдсан; Монгол телевиз ХХК-ийн Монгол Телевиз, Медиахолдинг ХХК-ийн ТВ9 телевизийн үйл ажиллагаа шалгалтаар харьцангуй сайн хэмжээнд дүгнэгдсэн байна. Түүнчлэн, Медиахолдинг ХХК-ийн ТВ9 телевиз, Улаанбаатар телевиз ХХК-ийн UBS телевиз болон Сэрүүлэг констракшн ХХК-ийн ТВ8 телевиз нь 2011 онд хийгдсэн үзлэг шалгалтаар өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж тодорхой ахиц гаргасан үзүүлэлттэй байна. Харин Юнайтед бродкастинг корпорэйшн ХХК-ийн Star телевиз, Тэнгэрлэг эх орон ХХК-ийн Эх орон телевиз, Шинэ боловсрол – XXIсан ТББ-ын Боловсрол телевиз, Алсын гэрэл ХХК-ийн ТМ телевизийн үйл ажиллагаанд 2011 онд хийгдсэн үзлэг шалгалтаар өгч байсан үнэлэлт харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бөгөөд эдгээр телевизэд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэхийг сануулсан. Би Эс ХХК-ийн Ард телевиз шалгалтаар нэвтрүүлэгч байхгүй, нэвтрүүлгээ эфирт цацдаггүй, айлын 2 өрөө орон сууцанд байрладаг, студигүй, тоног төхөөрөмж, техникийн стандарт шаардлага хангалтгүй, тогтсон ямар ч хөтөлбөр байхгүй, оюуны өмчийн зөрчилтэй зэрэг олон зөрчил дутагдлууд илэрсэн тул 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх арга хэмжээ авсан. Шалгалтын нэгдсэн дүнгээр авсан дээрх арга хэмжээг нэгтгэвэл: Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, тус хорооноос хийдэг байнгын мониторингийн дүн болон хамтарсан байгууллага тус бүрийн өгсөн үнэлгээг авч хэлэлцээд 1 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, 4 үйлчилгээ эрхлэгчид түдгэлзүүлэхийг сануулж 6 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн, 5 үйлчилгээ эрхлэгчид сануулга үүрэг даалгавар, 5 үйлчилгээ эрхлэгчид үүрэг даалгаварыг тус тус хүргүүлж холбогдох арга хэмжээг авсан болно.